Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийнэ
Уртын дуу

“Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг03/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32faa3291ff6dc9fbig1977562582013-09-03-13-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

10-22-2009 1_42_01 AM_600x410“Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд барилгын салбарынхны анхны хамтлаг болон байгуулагдсан “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтонд энэ хамтлагаас төрөн гарсан Зууны манлай дуучин Сарантуяа, дуучин Лхамаа зэрэг олон дуучид оролцох юм байна.  Тоглолт энэ сарын 6-нд 18.00 цагаас UB palace-ын концертын их танхимд болно.  

Түүнчлэн энэ тоглолтыг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон мэргэжлийн холбоодтой хамтран баярын арга хэмжээний хүрээнд хийхээр болжээ. Билетийг манай хамтлагийн 88117203 гэсэн утсаар холбоо бариад захиалга өгөх боломжтой аж.

Мөнгөн харандаа хамтлаг нь 1984 оны 09 сарын 06-нд анх байгуулагдсан бөгөөд  анхны гишүүд нь хамтлагийн ахлагч даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нар байжээ. Тус хамтлагийн гишүүд нь “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн инженер, техникийн ажилтан албан хаагч нар байсан бөгөөд санаа сэтгэл нэгдэн хамтлаг байгуулсан гэдэг.
“Мөнгөн Харандаа” хэмээн нэрлэсэн нь барилгын зураг төслийн ажил хийхэд хэрэглэгддэг ажлын гол зэвсэг нь харандаа байсан учраас ингэж нэрлэсэн аж. Тэд 80-аад оны сүүлээр зах зээлийн шилжилт эхэлснээр хувийн хамтлаг байгуулах нь  илүү ашигтай болсон учраас хамтлагаа тараасан байна.
10-22-2009 1_49_15 AM_600x376
10-22-2009 1_46_55 AM_600x417
10-22-2009 1_52_50 AM_600x378
10-22-2009 1_51_43 AM_600x408

А.Наран

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.