Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Тамхиа асаах чамайг би харан бодлоо (шүлэг)
Утга зохиол

Тамхиа асаах чамайг би харан бодлоо (шүлэг)

Урлаг Урлаг03/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1239035_618097718234855_2067314631_n6006562422013-09-03-16-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Тайтгарч буй утаанд чинь гунигаа харлаа
Унасан үнс нь чиний минь урсах нулимс
Унтарсан иш нь миний урагдсан сэтгэл…

Газар хэвтэх тэр иш дурсамжийн хог
Гараа алдлан хэвтэх чиний бодлын зүүд
Хараар зурсан тэр зураг хайртай хүн чинь
Хажууд чинь суух би хайрын золиос…

Хүслээ нуун чи шүлэг тэрлэдэг байсан
Хүнийх болсон сэтгэлээ далдлан дуулдаг байсан
Хажуудаа байгаа намайг харан санаа алдахдаа
Халаглан чи нулимсаа нуун уйлдаг байсан…

Найзаар эхэлсэн тэр хайрын үнэн төрх
Надтай хамт яваа хэдэн зурвас цаас
Хүүхэд насных гэж орлуулан бодох гуниг
Хүсэлдээ дийлдсэн хөөрхий тэр нууцхан дурсамж…

Од харан суун дээвэрт хорогдох ганцаардал
Охин сэтгэл хөндөх эрийн хөлийн чимээ аяархан
Нартайд бус сартайд ханисах найзын эхлэл
Насан туршид дурсагдахгүй мартагдах харвасан од

Ядмагмах багын гэнэн бодол өрөвдөлтэй
Яруу найрагчид дурласан сэтгэл хөөрхийлөлтэй
Гэхдээ тэр сэтгэлд гуниг нь ховор байсан
Гэмтээж үл болох сайхан сэтгэл л байсан…

Ганцаардлаа орлуусан нууцынхаа төлөөсөнд
Гарцаагүй би хайртай гэж хэлэх болсон
Ганц ч удаа хэлж зүрхлээгүй чин үнэнийг чамд
Гарцаагүй тэр хайрын үгийг худал хэлсэн…

Худал дүрийг минь бурхан ямар өршөөх биш
Хуруу дарам сэтгэлийг ойрхон болгосон
Нөхөрлөл тэгээд хайр болсонд би буруутай
Нөхөж үл ирэх цаг хугацааг түр буцаалтай…

Санаашран чи уйлсан, гунисан, зүрхэндээ
Сайн харж чадаагүй тэр ганцаардлын нууцыг
Сул асгарсан гэзэг мөрийг чинь шүргэх үед
Сууж байсан намайг үнсэнгээ алдсан сандарсан…

Тэр л өдрөөс сэтгэл чинь гэгэлзсэн
Тэрүүхэндээ чи бас тээнэгэлзсэн
Учрал бүхэн хайр болохгүйг ойлгуулах гэж
Урамгүйхэн урдуур минь чи өөрийг хөтөлсөн…

Би ганцаардлаас өөрийгөө олж харсан
Чи өрөөл бусдаас өөрийгөө таниж авсан
Амьдралд би алдаанаасаа сурах болсон
Аминчхан дотроо чамд талархах болсон…

Арван зургаатай хавар цагийн хайрын эхлэл
Алдаа оноон дунд хүн болгосон эрх саран
Бодлоо гүйцээж чадамгүй хүний үрийг
Босоод ирэх хүчтэй болгосон тэр нөхөрлөл…

Нүүрнээс минь одоо гуниг харагдахгүй
Нүгэл хүртэл надад байхгүй болсон
Хиртээж үл болох биенд минь хүрээгүй
Сэвтээ нь үгүй чиний сэтгэл хүн болгосон…

Дуугаа хураасан өдөр бүхэн харамсалтай
Дутааж гэмээ нь нөхөрлөл өөрөө эмзэглэлтэй
Оргүй хоосон тэр хайрын үг эндүүрэлтэй
Одоо гэхдээ яалтай билээ эргүүлэгт амьдралыг…

Зөндөө олон мөрөөдөл чамтай хамт бүдгэрч
Зөрлөг замын төгсгөлд нөхөрлөл өөрөө замхарч
Нар хаяарч жаргах тэр л агшин бидний
Насан туршид дурсагдахгүй үл мартагдах
Найзын эхлэлийг санагдуулна гуниглуулна…
Найдаж явах ёстой хэн нэгнээ амьдад нь
Нартаас арай түрүүлж сэтгэлдээ булшилна…
Санахыг хүсэхгүй тэр тавиландаа тэгээд
Сайн сайхныг хүсээд гартаа цэцэг барин сэтгэлдээ харуусна…

Өхөөрдөж хаяа дуудуулах тэр нэгэн нэрээ
Өөдөөс минь хэлээч гэж сэтгэлдээ л шивнэнэ
Харц тулгараад ч далдичих нүд нүднээсээ зугатаан
Харааж бас ерөөж чадахгүй цэг тависан нөхөрлөл…

Анддаа гээд шүлэглэж алдаж онож холбосон
Анхныхаа шүлгийн хариуд мөр үлдээх гэсэн
Тэвэр дүүрэн тэр олон дурсамжаас цөөлж
Тэгэсгээд таталсан хэдэн мөр хөөрхий…

Зурж өгдөг байсан зурганд чинь хайр эзгүйрч
Зузаан биш ч ногоон дэвтэрт үг цөөрч
Үүлэн чөлөөний нар хичнээн худал болохыг
Үлгэрлэж үзүүлэх гэж чи чимээгүй болсон…

Эхийн хайр ямар агууг тайлбарлан шүлэглэхдээ
Энэ л амьдралын хосын хайрыг үгүйсгэж бичсэн
Дурсамж дүүргэх амьдралд найзын тухай бичихдээ
Дуусгавар болгож цэг тависан би анзаарсан…

Хаалга түгжих гээд доошоо сууж байхад
Хажууханд нэгэн танил гар харагдсан
Эвхээд барисан тэр жижигхээн цаасанд
Эцсийн үгийг чи бичин сэтгэлээ шингээсэн байсан…

Нуугдаж олон уншихдаа би мишээж байсан
Нулимс бас нуугдаж мэгшиж байсан
Найз минь! гээд сүүлийн удаа би дуу алдсан
Найзаа! гэж чи эцсийн удаа бичсэн байсан…
Kана.Б

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026
Утга зохиол Урлаг

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026
Утга зохиол Урлаг

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.