Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Норовын намтар” найраглал өнөөдөр тайзнаа амилна
Нийгэм

“Норовын намтар” найраглал өнөөдөр тайзнаа амилна

Урлаг Урлаг04/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
da64770a0e092db1big324425392013-09-04-10-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон "Норвийн намтар" бэсрэг найраглалыг УДЭТ-ын уран бүтээлчид шинэчлэн найруулж, үндэсний хэмжээний сургамжит драмын жүжиг болгосон билээ. Тэгвэл энэ жүжиг өнөөдрөөс эхлэн хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна. 

Жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бөгөөд тэрээр энэ жүжгийнхээ талаар “Энэ жүжиг өргөн цар хүрээг хамруулж зөвхөн хүүхэд багачуудад төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлд нэгийг бодогдуулахаар мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээлтэй болж чадсан” гэжээ.
Дэвтэр, харандаа, бал гэсэн гол дүрүүдтэй “Норовын намтар” найраглал энэ удаад гэр бүл, найз нөхдийн дүртэй болсон байна. Жүжгийн гол дүр Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүн, харин түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан, аавд  СТА Г.Амгаланбаатар, ээжийн дүрд СТА Ц.Баясгалан, эмээд МУГЖ Г.Урнаа, ханын цагт "Boom town" хамтлагийн дуучин, залуу жүжигчин Б.Тамир нар  тогложээ.

Түүнчлэн энэ жүжигт сэргэлэн нь дэндсэн сахилгагүй хүү Норовын тухай өгүүлэх бөгөөд тэрээр компьютер тоглоомонд донтож, гэрийнхэндээ худал ярих болсноор хичээлдээ эрс мууддаг байна.  Тиймээс Норовын хичээлийн хэрэглэлүүд үүнд ундууцан амь орцгоож, түүнээс зугатааж байгаагаар үйл явдал өрнөнө. Мөн Норовын дүрээр өнөөгийн компьютер тоглоомонд донтон хичээл номоо хийдэггүй хүүхдүүдэд ухаарал хайрлахыг зорьжээ. Харин түүний аав ээжийн дүрээр бусад эцэг эхчүүдэд үр хүүхдэдээ цаг зав гаргаж байхыг уриалсан байна.
Сонирхуулж хэлэхэд “Норовын намтар” сургамжит драмын жүжиг мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн 10 гаруй  дуутай бөгөөд рок попын бүх одод дуулжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.