Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Дуучин Хүрэлээтэй “Хонхон дуутай хавар”-аар хүүхэд насны галт тэргээр аялъя
Үзвэр

Дуучин Хүрэлээтэй “Хонхон дуутай хавар”-аар хүүхэд насны галт тэргээр аялъя

Урлаг Урлаг03/04/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урин хавар урссаар Уулсын дээгүүр давсаар Ургамал амьтан сэрээсээр Учрах хоёрыг ойртуулсаар хавар ирлээ. МУСТА, Дуучин Хүрэлээтэй хамтдаа “Хонхон дуутай хавар”-аа угтан, дурсамжаа мөнхлөхийг урьж байна.

Их Нацагдоржийн “Бүхий олон багачуудаа”-с эхлээд, Уяхан цэнхэр хаврыг сонсон сувдан нулимстай үеэ санан дурсаж, “Мөрөөдлийн зүг” дэгдэн гүйж, Бага насны он жилүүдээрээ аялан, Арав дахь хавраа санан, Зургаан сарын цэцгийг зүүдэлж, Зуун зуунд ерөөл өргөж, Ангийн охиноо Арван жилийн дурсамжиндаа хадгалж, Төгсөх сурагчийн уянгатай Багшдаа баярлалаа гэж дахин нэг хэлж дурсамжийн хуудсаа зузаалан “Хонхон дуутай хавар”-т хамгийн хайртай бүхэнтэйгээ саатан морилж, дуунд уяран уусаж, нэгэн үдшийг хөөр дүүрэн өнгөрүүлэхийг үе үеийн төгсөгчид минь хүсэж буй нь дамжиггүй ээ.

Хүсэл мөрөөдөл дүүрэн он жилүүдээ үдэн мөрөөдлийнхөө зүг хөөрөн дүүлэн нисэх дүү нар минь, дуунд үлдсэн он жилүүдээ санагалзаж дурсамжаараа эргэн аялахыг хүсэх ах, эгч нар минь ангийн андуудтайгаа, хайртай багштайгаа “Хонхон дуутай хавар” тоглолтод тухлан саатаарай.

Та бүхнийг Дуучин Хүрэлээ хүүхэд насны галт тэргээр тань аялуулахаар ХОНХОН ДУУТАЙ ХАВАР-тай ирлээ.

Аялалын тасалбарыг www.Ticket.mn сайтаас захиалан авах бөгөөд галт тэрэг 2025 оны тавдугаар сарын 08-нд. МҮЭСТО-нд 19:00 цагаас хөдөлнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.