БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-д энэ жил Монгол Улсаас анх удаа “ASIAN TOP SINGER” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авсан байна.
Зохиогч: Урлаг
2019 оны наймдугаар сарын 9-10-нд Дундговь аймгийн Их газрын чулуунд болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын хөтөлбөр гарлаа. Энэ наадмыг зохион байгуулах комисоос уул хөтөлбөрийг танилцуулж байна. Энэ их наадмыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун даргалж Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид ерөнхий зураачаар, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ТХДЖ-ийн театрын дарга Дэлгэрийн Доржсүрэн ерөнхий найруулагчаар ажиллаж байна.
Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр /2019.03.31/ эхэлсэн. Нийт 39 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа ба эхний шатны санал хураалтын дүнгээр хошин шогийн жүжигчин, шоумен Длавимир Зеленский тэргүүлээд байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон Улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэ баярын өдрийг манай улс хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй иргэдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл зөвлөгөөг нийтэлдэг “Барилга.МН” сэтгүүл нь жилийн турш “Захиалагч бүртээ 100 сая төгрөг”-ийн хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжийг 2019 оны II улирлаас эхлүүлж байна.
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам Улаанбаатар хотод ирэх тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд болох билээ. Уг наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдахаар болсон бөгөөд наадмын талаарх мэдээллийг өнөөдөр/2019.03.28/ “Туушин” зочид буудлын хурлын танхимд хийлээ.
Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж шинэ оноо угтдаг билээ. Цугласан олонд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шоу тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл 2019 оны 12 дугаар сарын 31-ны шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын сонгон шалгаруулалт зарлагджээ.
ОХУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, Оросын хөгжмийн сургуулийн үндсийг тавьсан мэргэжлийн хөгжимчдийн томоохон төлөөлөгчдийн нэг, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын VI уралдааны шагналт, “Grammy Awards – 2004” наадмын нэр дэвшигч С.В. Судзиловский энэ өдрүүдэд Монголд айлчилж байна. Тэрээр маргааш буюу 03 сарын 28-нд Монгол Улсын консерваторын концертийн танхимд “Морин хийлийн тоглолт”, 03 сарын 29-нд “Мастер класс” хийх юм. Түүний урын санд морин хийл хөгжмийн сонат 130 гаруй концерт байдаг. С.В. Судзиловский оркестртай нийлсэн бие даасан тоглолтуудаа дэлхийн ихэнх оронд тоглосон бөгөөд Европ, Америк, Солонгос ба дэлхийн алдартай Gewandhaus (Лейпциг), Royal Albert Hall (Лондон), Manuel de Falla Hall (Мадрид), Schauspielhaus (Берлин)-ны тайзнаа тоглосон.