Зохиогч: Урлаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.

Read More

Манай улсад үндэсний хэмжээний урлагийн театр сүүлийн 30 гаруй жил баригдаагүй. Уг асуудал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тэгвэл үүний хүрээнд шинэ театрын барилгын ажлыг дахин эхлүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Read More

Засгийн газрын ээлжит хурлаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн-Чингис хаан”-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Read More

БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд энэ сарын 4-ний үдэш гарсан гал түймэрт нэг хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай шатаж, их хэмжээний хохирол учирсан билээ. Өмнөд Солонгосын алдарт дуучид, жүжигчид тус гамшигт хохирогчдод хандив үзүүлж байна.

Read More

Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Америкийн жүжигчин Крис Такер нарын тоглосон “Rush Hour” буюу “Оргил цаг” киноны дөрөвдүгээр анги бүтээгдэж байгаа ба тун удахгүй кинотеатруудын дэлгэцнээ гарах гэж буй тухай “Hypebeast.com” сайт мэдээлжээ. Киноны хамгийн сүүлийн анги “Оргил цаг 3” кино одоогоос 12 жилийн өмнө гарч байсан билээ.

Read More

Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.

Read More

БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа.

Read More

Монголын “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний ”Wolf totem” дуу анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигджээ.

Read More