Зохиогч: Урлаг

Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж Ном уншдаг, Өв соёлоо дээдэлдэг, Нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 03-р сарын 25-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар нь аймгийн БСУГ-тай хамтран зохион байгуулсан ба зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар, аймгийн засаг дарга Н.Наранбаатар болон сумдын засаг дарга нар, соёл, урлагийн байгууллагын ажилтнууд, ардын авъяастнууд, чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон юм.

Read More

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “US” аймшгийн кино “Box office”-ийг 70 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлжээ. “US” киноны зохиолч найруулагч Жордан Пийл “Get out” аймшгийн киногоороо 2017 оны Оскарын наадмаас шилдэг кино зохиол шагналыг хүртэж байсан.

Read More

Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.

Read More

Монголын кино урлагт нэгэн шинэ шат ахих боломж ирэх тавдугаар сард Улаанбаатарт нээгдэх гэж байна. “Хануй филм” Төрийн бус байгууллагаас Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, хуран бүтээлчдийг чадавхжуулах, тэдэнд шинэ санаа сэдлийг өгөх, уран бүтээлчид болон эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

Read More

Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой энэ жил тохиож буй. Нэрт найруулагч, жүжигчин агсны нэрэмжит “Арслан” цомын эздийг гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодруулжээ.

Read More

Оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, авъяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлүүдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим”-ээс санаачлан “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “3.27” оюутны их наадмыг 2019 оны 03-р сарын 30,31-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар СУИС-ийн “Оюутан” театрт зохион байгуулах гэж байна.

Read More

Монгол Улсыг дэлхийд төлөөлөх соёлын бүтээгдэхүүний өнөөгийн байдлыг тогтоох, дараагийн шатны судалгааны суурь үндсэн ойлголтыг бий болгох зорилгоор “Монголыг төлөөлөх соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн” судалгааг гаргажээ.

Read More

БСШУС-ын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын өнөөгийн байдал, 2019 оны зорилтуудын талаар илтгэл тавьж, мэдээлэл хийв.

Read More