Засгийн газрын өчигдрийн /2019.03.22/ хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ.
Зохиогч: Урлаг
“Би нар” хүүхдийн уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 5-наас үзэгчдийн хүртээл болох аж. Энэ тухай найруулагч Ж.Сэнгэдорж өнөөдөр /2019.03.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Би нар” кинонд 13 настай хүүхдийн тухай өгүүлэх аж. Орчин цагийн технологийн дэвшил, нийгмийн хөгжил гэр бүлийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа, тэр нь шилжилтийн насандаа байгаа хүүхдэд хэрхэн тусч буйг харуулахыг зорьжээ.
Дэлхийн Хүүхэлдэйчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Dreambox” телевизтэй хамтран хэрэгжүүлж буй хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Бүлтээхэй Дэлдээхэй 2” төслөө өчигдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, Мөрөөдлийн суваг ТББ “Dreambox” телевизийн захирал Д.Батбаяр нар гарын үсэг зурж хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Номын сан”-г Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг нэрэмжит болгох тухай тогтоол гарлаа.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулуунд ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам хийхээр товлолоо. Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиогдох энэхүү наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох аж.
Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.”Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Улсын Драмын эрдмийн театрт 13:00 цагт болно.
Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ.
Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хайртай супер баатар Бэтмэний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойд зориулан найруулагч Кристофер Ноланы алдарт “The Dark knight” буюу “Харанхуйн хүлэг баатар” гурвалсан бүтээл кино театрын дэлгэцнээ дахин гарахаар болжээ. Уг алдарт франчайз 2005 онд “Batman Begins” киногоор эхэлж, 2012 онд “The Dark knight rises” киногоор төгссөн бөгөөд дэлхий дахинд нийт 2.4 тэрбум долларын ашиг орлого олсон билээ.