Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын 29. Адъяа гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана.

Read More

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр цаг агаар тогтуун, дулаахан байна

2015 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Read More

-Монголд анх удаагаа олон улсын дрифтийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ талаар?

-Монголд шөнө ирсэн болохоор хотын талаар сонирхож амжсангүй. Өглөө шууд техникийн зөвлөгөөгөө өгөхөөр наашаа шууд ирлээ. Улаан-Үдэд болсон тэмцээний үеэр Монголын тамирчдыг харсан. Өсөх ирээдүйтэй боломжтой тамирчдыг болохыг мэдсэн. Тэгээд Монголд олон улсын тэмцээн хийгээд үзье гээд ирлээ. Олон улсын тэмцээн зохион байгуулахад хамгийн түрүүнд залуусын чадвар сайжирна. Зам талбайн хувтд гоё байна. Тамирчдын чадвар өсөх өндөр чадвартай харагдлаа.

Read More

Маргааш Олон улсын дрифтийн тэмцээн эхэлнэ. Өчигдөр ОХУ-ын тамирчдаа угтан авлаа. Black Team Mongolia, M77 клуб тэднийг нэгдсэн зохион байгуулалтын дор гэнэтийн үзүүлбэрээр дүүрэн угтжээ. ОХУ-ын баг тамирчид “Нойрмоглож явсан бидэнд Дархан хотын залуусын хүлээн авалт эрч хүч өгч тэр эрч хүрчээрээ урам зоригтой Улаанбаатар хотруу бид явж ирлээ. Black Team Mongolia, M77 клубээс тосох үзүүлбэр, нэгдсэн зохион байгуулалт, хүн хүч, тэр дундаа уулзваруудыг хааж зөвхөн парадыг явуулж байсан байдал зэрэг биднийг гайхуулж чадлаа. Биднийг хүндэлж ирсэн бүх залуусдаа маш их баярлалаа. Монголын залуусын тосолт зөвхөн олон сая хүн амтай Москва хотод зохион байгуулагддаг үйл ажиллагааны хэмжээнд хүрсэн нь биднийг үнэхээр гайхууллаа. Дахин залуусдаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Read More

Амжилт гэдэг нэг өдрийн дотор бүтдэг зүйл биш. Түүнд хүрэхэд асар их хөдөлмөр, нөр их зүтгэл хэрэгтэй. Түүхэн дэх амжилттай удирдагч, антрепренёр, мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүн бүр өөрийн итгэдэг зүйл рүүгээ хүрэх гэж өөр өөрсдийн замаар л явдаг. Хэдийгээр эдгээр хүмүүсийн туулсан зам мөр өөр өөр байсан ч тэдний зорьсон газар нэг юм. Тэр нь “амжилт” билээ.

Read More