Зохиогч: Урлаг

Хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрсдийн хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа авъяаслаг залуу уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар өчигдөр уран бүтээлийн хамтарсан тоглолтоо эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө дүүрэн үзэгчтэйгээр дуу хуур, инээд наргиан, баяр цэнгэлээр цалгиж амжилттай зохион байгууллаа. Хэдийгээр урлагийн хоёр өөр төрөлд уран бүтээлээ туурвиж ажиллаж амьдарч яваа ч сүүлийн хэдэн жил хамтран уран бүтээлээ туурвисан тэд хуран цугласан 3000 гаруй үзэгчдэд урлагийн гайхам сайхныг үнэхээр мэдрүүлж чадлаа. Тэдний үзүүлбэр номер бүр үзэгчдийн сэтгэлд хүрч, нэжигнэсэн халуун алга ташилт, баярын уухайтай бүтэн 3 цаг гаруй үргэлжилсэн юм.

Read More

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 28. Санчир гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 11-16хэм дулаан байна

Read More

Наран Их Дэлгүүр ХХК-ийн албан ёсоор Монголын зах зээлд хүргэдэг Швейцарийн алдартай Tissot брэнд нь авто спортыг идэвхтэй дэмжигч брэнд билээ. Үргэлж шинэлэг, цаг хугацааг алдаагүй заах чанартай цаг үйлдвэрлэгч тус брэнд нь спортын маш олон төрөлд хамтран ажилладаг бөгөөд тэр дундаа авто спортыг маш идэвхтэй дэмжигч юм.

Read More

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд цуврал үзэсгэлэнг ирэх сарын 20-ноос Бээжин хотын хааны ордны Тиа миу галерейд зохион байгуулна. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Н.Батбаатартай уулзаж ярилцав.

Read More