Зохиогч: Урлаг
Хамгийн туршлагатай ПОРТАЛ ентертайментаас Та бүхэндээ шинэ бараа бүтээгдэхүүн мөн өөрийн үйл ажиллагаа, байгууллагаа сурталчуулах онцгой Төгс үйлчлгээг багцаар санал болгон сонирхсон хүн бүхэнд таалагдсан дараах үйлчилгээг санал болгож байна.
МУСТА дуучин Ж.Хишигдэлгэр эх дэлхийн усаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хүүхэд залуучуудад усаа хайрлан хамгаалахыг уриалж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл үзэсгэлэнт дуучин бүсгүй маань энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Алтан ураг” “Lord” хамтлаг болон “Сүмбэр энтертайменттай хамтран “Манан” хэмээх шинэхэн уран бүтээлээ сонсогчидод хүргэхэд бэлэн болсон байна.
МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа. Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна.
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт залуу авьяастнуудыг амжилтанд хүрч, уран бүтээлээ хийх анхны шат болсон “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан өмнө нь хоёр удаа зохион байгуулагдаж, олон арван авьяастныг уран бүтээлийн зам сонгох боломжийг нээж өгсөн.
Нэгэн цаг үед залуусыг байлдан дагуулж байсан ах, дүү таван хамтлаг өнөө орой “Мартагдашүй” хэмээх тоглолт хийхээр товлоод байсан билээ. Монголын урлагийн ертөнцөд урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг энэхүү тоглолтонд “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS” зэрэг хамтлагууд оролцох байсан ч энэ удаад хүндэтгэх шалтгааны улмаас “Номин талст” хамтлаг оролцож чадахгүй болсон юм.
