Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёлын Сайд Ч.Номин хэл, соёл, утга зохиол, урлаг судлалын салбарын төлөөлөлтэй уулзлаа
Уртын дуу

Соёлын Сайд Ч.Номин хэл, соёл, утга зохиол, урлаг судлалын салбарын төлөөлөлтэй уулзлаа

Урлаг Урлаг02/04/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1118004178722021-04-02-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтаар Монгол хэл, соёлыг хэрхэн бага наснаас нь төлөвшүүлэн сургах, соёлын талаар төрөөс барих бодлогын суурийг зөв тавих, хэл утга зохиолын эрх зүйн орчин зэрэг асуудлаар санал солилцлоо.

   Салбарын төлөөлөл монгол соёл, монгол баялаг хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлээд, олон улсын тавцанд үндэстний нүүдэлчин ахуй соёлоо сурталчлан, энэ чиглэлээ илүү хөгжүүлэн барих чухал гэдгийг онцоллоо. Мөн соёлын бодлогод реформ, стратегийн шинэчлэл хийж, соёл судлал, урлаг судлалын экспертүүдийг бэлтгэн, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахыг Соёлын сайдаас хүслээ.

   Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэмд бүтээлч үйлдвэрлэл нь улс үндэстэн оршин тогтнох нэн чухал салбар гэдэг мэргэжлийн ойлголтыг гаргаж ирэх. Соёл судлалын сурах бичиг, контентыг системтэй хөгжүүлэн,монгол хэл, соёлоороо иргэдээ соён гэгээрүүлэх нь нэн чухал бодлого гэж үзлээ.

   Уулзалтад Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Н.Мөнхзул, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Др. Проф. Д.Заяабаатар, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн Др. Дэд Проф. Б.Түвшинтөгс, СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын судалгаа, сургалтын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) Ж.Долгорсүрэн, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Др. Дэд Проф. Ш.Баттөгс, ШУ-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Др. Проф. Г.Билгүүдэй, Монгол судлалын үндэсний академийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй, Чөлөөт зохиолчдын холбоо Д.Нямаа нар оролцлоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.