Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын хоёр кино Хойд Европын кино наадамд өрсөлдөнө
Нийгэм

Монголын хоёр кино Хойд Европын кино наадамд өрсөлдөнө

Урлаг Урлаг05/02/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59103521622021-02-05-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт Монголын хоёр уран сайхны кино шалгарч, шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Их Британи улсын Лондон хотноо ирэх гуравдугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд болох олон улсын наадамд Б.Отгонзориг найруулагчийн "Эмэгтэй” кино, Э. Ган-Очир найруулагчийн "Дурсаж яваарай" бүтээлүүд албан ёсоор шагналт хэсэгт өрсөлдөх юм байна.

   Дэлгэцийн энэ хоёр бүтээл 2020 оны есдүгээр сард Их Британийн Олон улсын кино наадамд амжилттай оролцож байсан билээ. Тодруулбал, “Дурсаж яваарай” уран сайхны кино "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртэж байсан бол “Эмэгтэй” кино дөрвөн ч төрөлд нэр дэвшиж байв.

   Энэ удаа “Эмэгтэй” уран сайхны киноны уран бүтээлчид гурав, “Дурсаж яваарай” кино хоёр төрөлд тус тус нэр дэвшээд байгаа ажээ. Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан. Солонгосын нэртэй жүжигчин Ан Жи Мүнийн тоглосон "Choi Hainzan" фильм продакшны анхны уран бүтээл “Эмэгтэй” кино нь өнгөрсөн 2020 оны зун онлайнаар нээлтээ хийсэн билээ.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.