Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хар бороо” уран сайхны киноны 5 онцлог
Нийгэм

“Хар бороо” уран сайхны киноны 5 онцлог

Урлаг Урлаг26/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
37837836783588420622018-03-26-09-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 21-нд Солонгосын “Хар бороо” уран сайхны кино Зайсан Хилл-ийн Prime CinePlex кино театрт нээлтээ хийлээ. Энэхүү киноны 5 онцлогийг онцолж байна.

1. “Хар бороо” уран сайхны кинонд 3 монгол жүжигчин тоглосон. Гол дүрийн Чингүний дүрд загвар өмсөгч, дижитал маркетер Б.Билгүйтэй, түүний дүүгийн дүрийг жүжигчин Эрдэнэцэцэг бүтээсэн бол Солонгост хар ажил хийхээр очсон Батуушийн дүрд Б.Батбаяр тогложээ.

2. Гол дүрийн жүжигчин Б.Билгүйтэйгийн тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Загвар өмсөгч гэдгээрээ илүү танигдсан тэрээр дижитал маркетер бөгөөд ийнхүү бас жүжигчний карьераа эхлүүлж байгаа нь энэ юм.

Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим орны 250 орчим ажилд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ. Түүнчлэн 2012 онд сайхан залуу шалгаруулах Manhunt International тэмцээнд 53 улсын залуустай мөр зэрэгцэн Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байж.

3. Уг киноны томоохон компани болох Пунчоно группын захирлын дүрийг бүтээсэн жүжигчин И Сол Гүү хэмээх эрхэм нь БНСУ-ын алдартай жүжигчин төдийгүй Taxi, I saw the devil, The good, the bad, the weird кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн Солонгосын А зэрэглэлийн жүжигчин юм.

4. “Хар бороо” уран сайхны киноны цуврал алуурчны дүрд тоглосон Park Tae San Солонгосын жүжигчин, зодооны урлагийн багш, каскадеруудын дасгалжуулагчаар ажилладаг. Солонгосоос Холливудад гаргахаар бэлтгэгдэж буй жүжигчин юм. Түүний дараагийн уран бүтээл нь энэ зун зураг авалт хийх Холливудын кино юм. Түүний багш нь бидний сайн мэдэх И Бён Хон буюу Ким Ин Ха юм.

 5. “Хар бороо” уран сайхны кино нь Монгол-Солонгосын хамтарсан уран бүтээлийн эхлэл бөгөөд цаашид хоёр улсын хамтарсан уран бүтээлүүдийг төрүүлэхээр “J and B film” ажиллах юм. Соёл урлагийн хамтын ажиллагааг БНСУ-ын Элчин сайд У Сун ихэд дэмжиж, киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

21/02/2026

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.