Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино (УБОУК) наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Зохиогч: Урлаг
Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг “Мисс Гранд Интэрнэшнл” буюу “Miss Grand International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 76 орны гоо бүсгүйчүүд оролцож байгаа гэдгээрээ онцлог аж. Тэгвэл тус тэмцээний финалын шатанд нийт оролцогчдоос нэг гоо бүсгүй олон нийтийн саналаар шилдэг 10-т үлдэх бөгөөд санал хураалтын дүнг өнөөдөр болох шалгаруулалтаар зарлан танилцуулах юм байна.
Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
Монголын кино урлагийн салбарынхны ашиг орлогийг тодорхойлох, киночдын дунд шударга өрсөлдөөн бий болгох, үзэгчдийн тоо, судалгааг тодорхой болгох үүднээс нийслэлийн кино театруудад гарч буй монгол кинонуудын орлогын мэдээллийг олон нийтэд цаг тухай бүрт нь мэдээлж байх ажлыг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас 2013 оноос хэрэгжүүлж эхлэсэн билээ. Гэвч сүүлийн жилүүдэд тус үйл ажиллагааны хэрэгжилт зогссон.
Өвөг дээдсээр уламжлагдан ирсэн хосгүй нандин өв соёлоо үеийн үед хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь энэ цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Солиотой баян Азиуд” кино ирэх 11 дүгээр сарын 30-наас эхлэн Хятадын кинотеатруудаар гарч эхэлнэ гэж “Warner Bros.” компани мягмар гарагт мэдээлэв. Дан Ази жүжигчдийн бүрэлдэхүүн бүхий маш баян Азиудын тухай кино Хятад улсад амжилт олох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд уг кино нь “Алт ухсан түүх” нэртэйгээр олон нийтийн хүртээл болох ажээ. Тус кино өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хонг Конгод нээлтээ хийхдээ “Миний супер баян найз залуу” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан юм.
