Зохиогч: Урлаг

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг нар соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудтай Дуурь, бүжгийн эрдмийн теарт уулзалт хийлээ.

Read More

БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын Театрын музей хамтран Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр МУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн ажлын хүрээнд орон нутгийн театруудын бүсчилсэн “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын YIII үзлэгт уралдааны Баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймгийн Улиастай хотноо амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн уралдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Завхан аймгуудын Хөгжимт Драмын театруудын 150 гаруй уран бүтээлчид оролцон хүч авьяасаа сорилоо.

Read More

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 10 дугаар сарын 20-ний өдөр Монгол улсын филармони концертын танхимд “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл”-ийг шалгаруулах “Алтан намар” хөгжмийн наадмыг зохион байгууллаа. Тус наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдлоо.

Read More

Тэртээ 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU компани нь салбартаа манлайлж, нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэйгээр, хүний хөгжлийг дээдлэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ. APU компани нь өнөөдөр Төгс үүрэг хариуцлагыг ухамсарлан, Төгөлдөр соёл, бүтээгдэхүүний нэгдлийг эрхэмлэж, Тунгалаг ёс зүйг баримтлан, шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлж, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байна.

Read More

“Алтан намар – 2018” Мастер судалбар зургийн үзэсгэлэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөө цагт туурвиж буй судалбар зургийн бүтээл (хөрөг болон байгалийн судалбар зураг) –ийг зураач өөрийн сонгосон техник, материалаар туурвин (тосон будаг, усан будаг, пастель, зураасан зураг) тус үзэсгэлэнд оролцох юм. Судалбар зураг гэдэг нь аливаа уран бүтээлийг туурвихын тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судалж зурсныг хэлэх ба уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд эрэл хайгуул хийж тодорхой хүний хөрөг, байгаль, юмс үзэгдлийг судлан зурдгаараа онцлогтой.

Read More

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино (УБОУК) наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Read More

Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг “Мисс Гранд Интэрнэшнл” буюу “Miss Grand International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 76 орны гоо бүсгүйчүүд оролцож байгаа гэдгээрээ онцлог аж. Тэгвэл тус тэмцээний финалын шатанд нийт оролцогчдоос нэг гоо бүсгүй олон нийтийн саналаар шилдэг 10-т үлдэх бөгөөд санал хураалтын дүнг өнөөдөр болох шалгаруулалтаар зарлан танилцуулах юм байна.

Read More

Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.

Read More