Зохиогч: Урлаг

Монголын кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг, "Академи авардс-2018" кино наадам 9 дүгээр сарын 28- нд Зайсан Хилл цогцолборт 7 дахь жилдээ зохион байгуулагдахаар болсон. Энэхүү кино наадам нь уран сайхны кино, богино хэмжээний кино, баримтат кино гэсэн 18 номинацийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг билээ. Энэ жилийн “Academy Awards “ 2018 кино наадамд “Фантастик” продакшн анх удаа нэр дэвшиж байна. 2017, 2018 онд үзэгчдийг өөрсдийн хоёр ч түүхэн уран бүтээлээрээ байлдан дагуулж чадсан “Фантастик продакшны залуус “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслолоос ямар ямар номинацид шилдгээр шалгарах нь олон ч хүний анхаарлыг татаж байна. 2017 онд нээлтээ ч хийхээсээ өмнө үзэгчдийн…

Read More

Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Балдорж” сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн байна. Ёслолын ажиллагааг Ц.Балдорж агсны дотны нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нээж үг хэлсэн юм.

Read More

Лондон хотноо энэ 9 дүгээр сарын 4–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “London Design Biennale 2018”-д өөрийн уран бүтээлээ толилуулах, бусдаас суралцах, дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг танихаар олон орны уран бүтээлчид идэвхтэй оролцлоо. Манай улсаас ноолууран эдлэл үйлдвэрлэгч “OYUNA” брэнд Тогтвортой ноос ноолуурын эвсэлтэй хамтран оролцов.

Read More

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхэд худалдаалах гэмт хэргийн асуудлыг хөндөх, эх үрийн нандин холбоо гэж юу болох тухай өгүүлэх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний Үүр” уран сайхны кино энэ сарын 27-нд нээлтээ хийхээр болжээ.

Read More

Канадаас авсан шүү. Их л үнэтэй дэлгүүрээс. Нэртэй үйлдвэрийн үзэг. Миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Ийм гялгар сайхан үзгээр бичлээ гээд гайхамшигтай үгс урсаж ундарна гэж үү? Хамаг зүйл хэрэглэж байгаадаа биш заяанаас л шалтгаалдаг гэдгийг эртнээс мэднэ. Сайхан үзэгтэй, тохилог ширээтэй бол л сайн сайхан зүйл бичээд байх юм шиг санагчид цөөнгүй.

Read More

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдах Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит анхдугаар уралдаан 09-р сарын 20-22-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Read More