Зохиогч: Урлаг
“Пентатотик” наадмын шагналыг дөрвөн удаа хүртэж байсан, реп стилээр дуулдаг “Люмино” хамтлаг 20 нас хүрсэн байна. Анхны уран бүтээлээ 1998 онд сонсогчдод хүргэж байсан бөгөөд эдүгээ 100 гаруй дуутай болсон аж. Үүнээс ХИТ парадыг тэргүүлж байсан зарим дуунуудаас нь нэрлэвэл “Намайг дагаад цэнгэ”, “Баярлалаа, ухаарлаа”, “Зам”, “Ирээд буцсан хайр минь” зэрэг олон дууг нэрлэж болно.
Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар наадам Софи хотод 2018 оны 9 дүгээр сарын 07-10-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ” уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг “Монгол Суутнууд” төслийн хүрээнд “Монгол Медиа Ивэнт Групп” ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
Кино найруулагч Б.Мартын бүтээл болох “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино 49 дахь жилдээ зохиогдож буй Оюутны олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч 91 дахь удаагийн Академийн дээд шагнал болох Оскарт өрсөлдөх эрх авсан тухай баярт мэдээг өчигдөр /2018.09.13/ киноны уран бүтээлчид нь дуулгалаа. Энэ жилийн “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж. “Student Academy Award” Олон улсын оюутны кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 11-нд болох аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 7 дахь жилдээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн дэмжих сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгууллаа.
Ажилтан танд хэрэгтэй 10 хөдөлмөрийн хуулийн заалт