ДЭМБ-аас хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Ялангуяа манай орны хувьд зүрх судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Гэтэл энэ өвчнийг бид нар хөдөлгөөн хийж, зөв хооллож урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия онцлов. Эрүүл, идэвхтэй амьдрахын тулд хүмүүс юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултад тэрээр хариулахдаа “Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт нь таны бодож байгаагаас ч илүүгээр эрүүл амьдрах үндэс нь болдог юм шүү” гэлээ. ДЭМБ-аас хүн бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй хэмээн зөвлөмж…
Зохиогч: Урлаг
“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр боллоо. Дэлхийн миссд оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ.
БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ сарын 15,16 өдрүүдэд “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Австралийн Сиднэй хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Сиднэй Дефкон” хөгжмийн наадмын үеэр хоёр хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. Энэхүү хэргийн дараа Австралийн орон нутгийн эрх баригчид дээрх хөгжмийн наадмыг зохион байгуулахыг бүр мөсөн хориглосон байна.
“Chigiana international competition 2018” хэмээх олон улсын тэмцээний тэргүүн байр буюу GOLDEN STAR 2018 шагналыг Ч.Бадрал хүртжээ. Зургаан сарын турш үргэлжилсэн энэхүү уралдааныг Италийн Chigiana академиас зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалт дэлхийн олон оронд зохион байгуулагдаж, нийт 1870 дуучин оролцсон байна.
Монгол Улсын Үндэсний номын сангаас Олон Улсын Номын Сангийн Холбооны удирдамжаар “Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөнийг орон нутагт цахим хэлбэрээр 2017 оны 09 сарын 08-15-нд, нийслэлд 09 сарын 21-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, 365 сумын номын санчид, нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн номын сан, их дээд, дунд сургуулийн номын сан, ном соёлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож энэ салбарын алдаа оноог хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжууд, салбарын хөгжлийн гарцуудын талаар зөвлөлдлөө.
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулдаг “Академи авардс-2018” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа есдүгээр сарын 28-нд “Зайсан Хилл” -д болох гэж байна.