Зохиогч: Урлаг

Жүжигчин Мэрлин Монрогийн унаж байсан хоёр хүний суудалтай, дээд тал нь онгойдог 1956 оны Форд Тандербөрд хэмээх машиныг арваннэгдүгээр сард Лос Анжелес хотноо зохион байгуулагдах Жулейны дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Read More

Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж “Миний дуунууд” тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил “Миний дуунууд” тоглолтын 20 дахь жилийн ойн баяр “Миний дуунууд – 2018” концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.

Read More

Монголын урчуудын эвлэлээс хавар болон намрын улиралд жил бүр уламжлал болгон “Хавар” , “Намар” гэсэн үзэсгэлэнг дэлгэн тавьдаг билээ. “Намар” үзэсгэлэн өчигдөр /09.24/ МУЭ-н үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжлэх юм. Үзэсгэлэн нь урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн тухайн ондоо гаргасан шинэ уран бүтээлүүдээс бүрддэгээрээ онцлог бөгөөд энэ жил сэдэв төрөл харгалзахгүй 70 бүтээлээс шалгаруулан 55 зургийг сонгон авчээ.

Read More

“Хурд” хамтлаг 25 насны ойгоо тохиолдуулан “Нар” нэртэй тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна. Гэр бүлийн хамтлаг хэмээн нэрлэгдэж ирсэн “Хурд” Voice шоуны шилдэг оролцогч А.Болормааг эгнээндээ багтаасан. Өнгөрсөн зун Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болоход шинэ гишүүнээ танилцуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтоор “Хурд” хамтлагийн дуунуудыг эмэгтэйлэг хоолой давамгайлсан өөр нэгэн төрлөөр сонсох нь ээ.

Read More

Монгол улсын СУИС болон Тайванийн Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг есдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд “Тайваний баримтат киноны наадам”-ыг хамтран зохион байгуулахын сацуу “Түүхэн он цагийг түүчээлсэн баримтат киноны уран бүтээлчид” нэртэй уулзалт семинарыг амжилттай зохион байгуулж, мэргэжил нэгтнүүд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Read More

Монголын театрын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг ирэх сарын 6-аас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох болжээ. Жүжгийн зохиолч Д.Мэндсайханы шинэчилсэн зохиолоор тус театрын уран бүтээлчид өнгөрөгч хоёрдугаар сард тайзнаа тавьж байсан юм.

Read More

Сонгодог урлагт дурлагч үзэгч олондоо зориулан “Номадик балет” продакшн намрын нээлтээ болгон “Грандэур” орчин үеийн балетын шоу тоглолт хийхээр болжээ. Балетын шоу энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “амилах нь ээ”.

Read More

Монголын моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) моно жүжгийн олон улсын наадам энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 2015 оноос хойш өдгөө 4 дэх жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд энэ жил Монгол, Якут, Тува, Америк, Казакстан, Солонгос, Болгарь зэрэг орны уран бүтээлчид оролцож авьяас билгээрээ өрсөлдөнө. Уг олон улсын уралдаанд өнгөрсөн зургадугаар сард улсдаа ганц хүний жүжгээр өрсөлдөн шалгарсан жүжигчид улсаа төлөөлөн оролцох юм.

Read More

Хөгжмийн концертын яруу сайхан аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж оюун ухааныг сэргээн, зүрхийг догдлуулж ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тийм ч учраас хөгжмийн концерт нэг л ер бусын тансаг гайхамшигтай байдаг.

Read More