Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийг Соёлын сайд хүлээн авч уулзлаа
Дуу хөгжим

Дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийг Соёлын сайд хүлээн авч уулзлаа

Урлаг Урлаг19/12/2023Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2022-2027 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгд дуу, хөгжмийн салбар багтдаг бөгөөд энэ салбарыг бодлоготойгоор дэмжих, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг Соёлын яамнаас тавин ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин MCPP буюу Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн хамт олон болон дуу, хөгжмийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дуу, хөгжмийн салбарын нөлөөлөл болоод оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн “Дуу” төслийн явцын талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийн зүгээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг яаралтай батлуулахыг хүслээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дуу хөгжим Урлаг

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

11/09/2026

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

11/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Г.Урнаагийн төрсөн өдөр

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.