“The HU” хамтлаг нь хоёр сарын өмнө цацаж байсан “Mother nature” буюу “Байгаль эх” дуугаа Америкийн алдарт дуучинтай шинэчлэн дуулсан байна.
Зохиогч: Урлаг
Дэлхийн олон орны иргэдтэй адил суурин соёлоороо гангарч өдөр тутмын аж амьдралаа өнгөрүүлж буй монголчууд нүүдлийн соёлоо ч эрхэмлэж, энэ тэнцүүхэн хослуулан амьдарч байгаагаараа бусдаас ондоошдог гэлтэй. Тэгвэл монголчууд бид “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа хэмээн өөрийн эрхгүй омогших, бардамнах сэтгэлдээ хөглөгдөж энэхүү бичвэрийг буулгаж сууна. Учир хэмээвээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар Монгол Улсын бүх аймаг, сумд болон нийслэл, дүүргүүдийн 1400 орчим Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд нэгэн дор чуулж, нүүдлийн соёлын гайхам сайхан бүхнийг төр, түмэндээ дотоод гадаадын жуулчдад дэлгэж үзүүллээ.
Реппэр A$AP Rocky-г галт зэвсэг ашиглан танхайрч, хүн буудсан гэх хоёр хэрэгт яллагдагчаар татаж байгаа тухай Лос Анжелес дахь прокурорын газраас мэдээллээ. Тэрээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 6-нд найздаа буу тулган танхайрчээ. Үүний дараа маргаан хүндэрч Эфрон руу буудсан нь хяналтын камерт бичигдэн үлджээ. Хохирогч Рокигийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргасан байна.
Монголын хүннү рок “The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо Австрали улсын Сидней хотод үргэлжлүүлж байна. Тэд есдүгээр сарын 2-нд шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус долдугаар сарын 29-нд Японы хамгийн том “Fuji rock festival”-д оролцсон бөгөөд Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.
Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы ‘Амьдрал чамдаа’ шүлэг, дууны хос цомог хэвлэлтээс гарчээ. ‘Давхар цагаан шугам’ киноны дуу ‘Амьдрал чамдаа’ дуугаар нэрлэгдсэн уг цомог түүний дууны уран бүтээлийн хоёр дахь цомог бөгөөд шүлэг, дуу хосолсноороо онцлогтой. Цомогт багтсан 24 шүлгийг Монголын шилдэг жүжигчид уншиж амилуулсан бол 13 дууг та бидний хайрлаж хүндэлж явдаг дуучид дуулжээ.
“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь та бидний гудамжны бүжиг хэмээн нэрлэж ирсэн брейкинг юм. Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ. Тодруулбал нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпт оролцож болох бөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм байна.
Их эзэн Чингис хааны өлгий нутаг хэмээн монгол түмэнд төдийгүй дэлхийд алдаршсан Хэнтий нутгийн сайн сайхан бүхнийг магтан дуулсан “Хан Хэнтийн дуулал” хэмээх шинэхэн уран бүтээл хэдхэн хоногийн өмнөөс эгшиглэж эхэлжээ. Тус уран бүтээлийн эздийг алдаршуулан танилцуулвал, Хэнтий нутгийн дуучин Н.Ундрал санаачлан бүтээсэн бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудастаа “Эх түүхийн голомт нутгаа, Эгэл жирийн уран бүтээлч би, Эгшиг аялгуугаар хөглөн дууллаа” хэмээн омогшсон, бахархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн уран яруу шүлэг, уянгат сайхан хөгжмөөрөө сонсогч түмнийг баясгаж буй тус уран бүтээлийн шүлгийг МУСТА Я.Гэрэлчулуун, хөгжмийг МУСТА А.Мөнгөншагай нар бүтээсэн бол, хөгжим, бичлэгийн найруулгыг Анир студи хариуцан мэргэжлийн түвшинд гүйцэтгэжээ.
Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Сүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ тухай Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран тус олон улсын наадмыг зохион байгуулах багаас мэдээлэл хийлээ. “Сүүн зам” бүжгийн наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д. Баярбаатар өгсөн юм. Тэрбээр, “Энэхүү наадамд Япон улсаас 140 зочин хүрэлцэн ирнэ. Үүнд хотын захирагч, иргэдийн хурлын төлөөлөгчдийн гишүүн зэрэг 40 эрхэм багтсан. Мөн Японы дөрвөн хотоос 70 гаруй бүжигчид хүрэлцэн ирнэ. Манай улсаас мэргэжлийн урлагийн бүх байгууллага оролцох бөгөөд нийтдээ 460 гаруй бүжигчид цугларна.
Соёлын яамнаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Тэрэлжийн Сайханы саравчид болж, нийслэл болон 21 аймгийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч, аймаг орон нутгийн төлөөлөл оролцлоо.
Бид өөрийн уламжлалт ардын дуу, уртын дууг сонсохгүй,үзэхгүйгээр бусдын юмыг үнэлэх боломжгүй. Тийм учраас ардын болоод уртын дуугаа сонсох чадвартай болсон цагт орчин цагийн рок поп хөгжмийг мэдрэх үнэлэмж бий болно хэмээн МУ-ых хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцгойлон хэлж байсан.