Рок попын олон арван уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдгээрийн хит болсон гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг “UP MUSIC” продакшнаас санаачлан 3 дугаар сарын 8 буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулахад бэлэн болжээ.
Зохиогч: Урлаг
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгий асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм.
“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоороо бэлэг барих гэж байна
Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг 3 дугаар сарын 1-ны өдөр буюу өнөөдөр 17:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
ҮДБЭЧуулга 2015 оны I-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД”үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 12. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Салхи зүүн хойноос секундэд 6-11 Хүйтэрч 9-11 градус байна
Монголын урлагийн ажилтны холбоо 40 жилийнхээ ойн хүрээнд урлаг соёлын нийт ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд Монголын урлагийн ажилтны холбооны удирдлагууд, урлагийн алтан үеийн төлөөлөл болсон 200 гаруй ахмад зүтгэлтэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Д.Хүрэлбат тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.
Мисс Т.Туяамаагийн зурагнаас
“Мөнхийн залуу” гэх тодотголтой топ модель Э.Одгэрэл ганц бие ээжийн амьдралаасаа залхаж, ханьтай болохоор шийдсэн сурагтай. Тэрбээр 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан нэгэн. Арван жилийн сургуулийн ширээнээс салмагцаа анхны нөхөртэйгээ учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр эхнэр хүний амьдралаас тун ч хурдан залхсан гэдэг.
