“Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа олны танил болсон “Boomtown” хамтлагийг залуус андахгүй мэднэ. Тус хамтлагийн дуучин УДЭТ-ын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн ховор.
Зохиогч: Урлаг
Дуучин П.Баярцэнгэл “Анчид” УСК-ы OST “Санахдаа”
Өнгөрсөн жил “12 жилийн боолчлол” киногоороо “Оскар”-ын “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” болсон Кенийн уран бүтээлч, жүжигчин Лупита Нионго энэ жил Оскарын шагнал гардуулах ёслолд өмссөн 150 мянган ам.долларын үнэтэй сувдан даашинзаа “Лондон” зочид буудлын өрөөнөөс хулгайд алджээ.
Монголын рок, поп урлагийн шилдэг хамтлагуудын нэг болох “Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн жил бүр өөрсдийн тоглолтоороо бэлэг барьдаг билээ. Тэдний энэ жилийн тоглолт “Инээмсэглэ бүсгүйчүүд” нэртэйгээр UB паласын концертын их танхимд 3 дугаар сарын 8-ны өдөр тоглогдох гэж байгаа юм. Тус тоглолтын бэлтгэл ажил эд дундаа явж байгаа бөгөөд тоглолтын реклам цацагдсан байна.
2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт Хан-Уул дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулиудад хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрч байгаатай танилцахаар БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн гишүүд 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт ажиллажээ.
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 4-нд хийхээр болжээ. Тэрбээр өөрийн олон сайхан хит дуунуудаасаа түмэн олны талархлыг ихэд хүлээсэн “Ижий энэтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа тус тоглолтоо нэрлэсэн аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Нюанс хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “GRANADA” popera тоглолтоо ОХУ-ын Улаан-Үд болон бусад хотуудад тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Эрхэм үзэгч та удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8”-нд ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа энэ цаг мөчид улсын Филармонийн уран бүтээлчид жил бүр уламжлал болгон тоглодог “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо 03-р сарын 07-ны 19,00 цагаас өөрийн байранд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Дөрөвхөн настай балчир охиноо тамлан зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа нэгэн эр болон түүний хамтран амьдрагч эмэгтэйн жигшмээр үйлдэл сүүлийн хоёр хоногийн турш олныг цочроогоод байгаа. Нялх үрсийнхээ төлөө юу ч хийж чадахгүй, хий дэмий ярьж бичихээс хэтрэхгүй байдал нь өнөөдөр иймэрхүү эмгэнэлтэй дүр зураг, гэмт үйлдэл нэмэгдэхэд хүргэсэн хэмээн олон нийтийн зүгээс “Хүүхдийн” гэх тодотголтой төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилж эхэллээ.
Тэмүүлэн ft Отгоо (Oneway) – “Зүрхэнд минь өглөөг авчраач”
