Зохиогч: Урлаг

“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын 3 дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны кино 3 дугаар сарын 4-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Read More

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барьж байна.

Read More

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ.

Read More

Азийн тэрбумтан Жек Ма нь зүгээр л бүх цаг үеийн олон бизнесмэн илүү эрч хүчтэй босохын тулд унах хэрэгтэй болдгийн нэг жишээ юм. Өөрийнхөө хүчээр хөл дээрээ босч өсч дэвжсэн хүмүүс нь хэний ч бодож олоогүй санааг олж, бизнесийн боломжийг олж харсан байдаг. Тэд бол тэгээс эхлээд гүйлгээ ухааныхаа ачаар олон тэрбумын хөрөнгийг бий болгож чаддаг ажээ. Хятадын интернэт худалдааны хамгийн том веб сайтыг үндэслэгч Жек Ма эхэндээ олон ажилд гологдож явсан юм.

Read More

Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Read More

Дуурийн дуучдын шилдэгийг шалгаруулах “Cardiff Singer of the World” уралдааныг хоёр жил тутамд “BBC” телевизээс зохион байгуулж шилдэг 20 дуучныг шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ жилийн шилдэг дуучдыг Лондон хотноо өчигдөр зарласан байна. Тус тэмцээнд Монгол орноо төлөөлж ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин оролцсон бөгөөд шилдэг 20 дуучны нэгээр шалгарсан байна.

Read More

Монголын жүжигчдээс анх удаа Холливуд, олон улсад хөл тавьсан жүжигчин Б.Амарсайхан, Р.Анхням нарт өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүлжээ. Уг арга хэмжээ өчигдөр БСШУЯ-ны Хүндэтгэлийн танхимд 15.00 цагт болсон байна. Р.Анхням нь “Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон гэдгийг уншигчид маань андахгүй биз ээ. Киноны нээлт маргааш 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт болох ажээ.

Read More

Залуу дуучин П.Баярцэнгэл ёодол хэмээх Швейцарийн язгуур урла­гийг Монголд нэвтрүүлсэн билээ. Тэрбээр “Universe best songs-2010” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч олны танил болсон. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн “жүжигчин” залуу хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон. Түүнийг тэр бүр жүжигчин мэргэжилтэй гэдгийг нь мэддэггүй хүмүүс кино урлагт хөл тавилаа гэдэг.

Read More

Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг 3 дугаар сарын 1-ны өдөр 17:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Read More

МУСТА Дуучин С.Бичүү хэдхэн хоногийн дараа өөрийн фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болжээ. Тодруулбал, тэрбээр “Будаггүй уруулын амт” тоглолтоо гуравдугаар сарын 05-ны өдөр 19 цагаас АСА циркид хийхээр товоо зарласан.

Read More