МУГЖ С.Жавхлантай гэр бүл болсноосоо олонд илүү их танигдсан дуучин Г.Эрдэнэчимэг саяхан “Монголоороо” нэртэй төвийг нэнэ ажиллуулж буй. Үргэлж Монгол үндэснийхээ дээлээр гоёдог тэрээр охид бүсгүйчүүдэд үлгэр жишээ болсон эмэгтэй.
Зохиогч: Урлаг
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Уран жиргээ-2015” уран уншлагын наадмыг амжилттай зохион байгууллаа.
Өнөөдөр Монголын авьяас билэг төгөлдөр, билэг танхай хоёр найрагчийн мэндэлсэн өдөр тохиож байна. Тэд бол Монголын яруу найргийн тод үзэгдлүүд байсан.
УДБЭТ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриа энэ сарын 15-ны өдөр тавих гэж байна. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм. Б.Дамдинсүрэнгийн“Учиртай гурван толгой” дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичин ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж байсан юм.
Монгол Улсын иргэн, Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга, Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Япон улсын Токио хотноо боллоо.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам 2 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч эхэлжээ.
И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19.00 цагт үзэгчдэд хүргэхээр болжээ. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл тус балетын хөгжмийг найруулан бичиж үндэсний хөгжимд хөрвүүлснээр Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал амьлуулан тоглосон байна.
Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд энэ сарын 12-ны үдэш “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна. Өнгөрөгч онд тус тоглолтоо ОХУ-ын Их театрын тайзнаа тоглож байсан билээ. Дуурийн дуучин бүрийн мөрөөдөл болсон энэхүү тайзнаа өмнө нь АЖ Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, АЖ Х.Уртнасан нар гарч байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа монголчууд дахин “Их тайз”-наа гарахаар болж байгаа юм.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 21. Ангараг гараг.
2015 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
