Зохиогч: Урлаг

Драмын дөрөв гэдгээр олонд танигдсан жүжигчдийн нэгдэж уран бүтээл хийсний 10 жилийн ой энэ жил тохиож байна. Тэдний нэг болох Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Г.Амгаланбаатартай уран бүтээлийн талаар ярилцлаа.

Read More

Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ ахмад настан, азай буурлууддаа зориулан 2015 оны 2 сарын 11-ны өдөр тоглох гэж байна.

Read More

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв,түүхүүд ч төгсгөлгүй. Тийм л учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2 сарын 8-ны үдэш буюу өчигдөр “Төгсгөлгуй” танго балетийг тоглож, мөнхийн хайрын түүхийг тайзнаа дахин амилууллаа. Тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дунд амжилттай тоглолгдож дууслаа.

Read More

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.

Read More

Утгын гүнээс алсарч, учиртай инээд хоржоонтой үгнээс зайлсхийн, лоозон мэт нийтийн дуу, хоосон магтаал руу хошуурах болсон энэ цагт шог зохиолч Да.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт үзэгч олны оюуны таашаалд нийцэхээр зэхжээ. Зохиолч бүрийн яваад байдаггүй хошин шог зохиолын төрөлд залуу үеэ төлөөлөн хүч үзэж буй энэ залуу нэг бус удаа тоглолт зохион байгуулж, түүнээс нь хүмүүс утга учрын нэгэн сэхээрэл авч гардаг байсныг сайн мэдэх юм. Харин энэ удаагийн “Хөхөөтэй хүүндээн” тоглолт утга учрын гүнд нэвтэрсэн байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Яагаад гэхээр Д.Жаргалсайхан нь өнгөрсөн хугацаанд уран зохиолын бүхий л төрөлд хүч үзэжуран зохиолын олон төрлийн хорь гаруй номыг олны хүртээл болгож бас чиг олон арван дууны эзэн болжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 20. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 9 улаан мэнгэтэй улаан луу өдөр.

Read More