Зохиогч: Урлаг

СТА жүжигчин Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны нээлт “Тэнгис” кино театрт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. “U film” студийн уг бүтээлд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт тогложээ. Харин гол дүрийг ОХУ-ын театр академи жүжигчний оюутан М.Цэрэндолгор бүтээжээ.

Read More

Дэлхийд хамгийн залуугаараа тэрбумтан болсон хүн бол Facebook хуудсыг үндэслэгч Марк Цукерберг юм.Түүний санаачилсан хоёр дахь ажил бол номын клуб байгуулах юм. Тэрээр энэхүү номын клубээ хэдийнээ байгуулсан бөгөөд A year of book нэртэй facebook хуудас нээсэн гэнэ.

Read More

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа сайжирч тус зах зээл дээр өрсөлдөөн бий болох нөхцлийг бий болголоо.

Read More

Хэцүү анги киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэг хайраа олоод тун ч их аз жаргалтай байгаа. Түүний нөхрийг Алтаншагай гэх бөгөөд тэд өнгөрсөн онд хуримаа хийсэн юм. Тэгвэл Мисс бүсгүйд маань шинэ жилийн бэлэг нь ихэд таалагдсан бололтой.

Read More

Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жүжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”,…

Read More

“9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан” зэрэг кинонд тоглосон жүжигчин, мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг хүн бүр таньдаг
Мисс бүсгүйн хайрыг “Mixx” хамтлагийн дуучин Темпо буюу Б.Болдбаатар. “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны кинонд хосууд хамтдаа кинонд тогложээ.

Read More

Жүжигчин А.Орхонтуулыг бид “Орхидос” киноны гол дүрээр мэдэх болсон. Тэрээр саяхан “Оппозит” хамтлагийн гишүүн Гантулгатай хамтран “Хамгийн сайхан” нь уран сайхны кинонд гол дүр бүтээсэн билээ. Энэ удаагийн буландаа жүжигчин А.Орхонтуулын зурагнуудаас хүргэж байна.

Read More

“Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр нэгэн оройг хамтдаа өнгөрүүлж киноныхоо албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд киноны гол дүрийн уран бүтээлчид болох МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар, жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар уригдан оролцсон бөгөөд МУСТА А.Миеэгомбо, А.Амарсайхан, МУСТА Б.Туул, МУСТА А.Мөнхсүх, МУСТА Х.Баяраа нарын олон олон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.

Read More