Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Саятан болгох дамжаа” олон ангит киноны уран бүтээлчид нээлтийн ёслолоо хийлээ
Уртын дуу

“Саятан болгох дамжаа” олон ангит киноны уран бүтээлчид нээлтийн ёслолоо хийлээ

Урлаг Урлаг10/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
333_(2)5126954412015-01-10-12-06[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр нэгэн оройг хамтдаа өнгөрүүлж киноныхоо албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд киноны гол дүрийн уран бүтээлчид болох МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар,  жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар уригдан оролцсон бөгөөд МУСТА А.Миеэгомбо, А.Амарсайхан, МУСТА Б.Туул, МУСТА А.Мөнхсүх, МУСТА Х.Баяраа нарын олон олон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. Мөн тус киноны санхүүжүүлэгч болон төслийн хэрэгжүүлэгч нарыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, ТУХ-ын дарга бөгөөд дэд дарга, Х.Бумэрдэнэ, Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Hiroshi Fukasawa, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шолхаммер, Төслийн захирал бөгөөд БСГ-ын дарга Н.Оюунчимэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.   

  Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар бүтээгдсэн уг киноны  зохиолыг МУСТА А.Миеэгомбо бичиж, редактороор А.Амарсайхан, Ерөнхий продюссерээр МУСТА Б.Туул, Ерөнхий найруулагчаар МУСТА А.Мөнхсүх, Ерөнхий зураглаачаар МУСТА Х.Баяраа нар ажиллажээ.  Түүнчлэн тус киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар,  жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар тогложээ. Ийнхүү “Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийгмийн зорилтот бүлгийнхэнд санхүүгийн боловсрол, санхүүгийн үйлчилгээний талаарх мэдлэгийг хамгийн олон мэдээллийг хүргэн зорилгоор “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит уран сайхны кино бүтээгдсэн ажээ. Тус киноны гол дүрийн баатруудын амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг шийдвэрлэж байгаа арга барилыг бодит амьдралд тулгуурласан санхүү мөнгөний харилцаагаар дамжуулан адармаатай үйл явдлаар баяжуулж олон нийтийн хүртээл болгосноор иргэд дүрүүдийн амжилт болон сургамжаас суралцах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид үзсэн байна. Энэхүү “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит киног 2015 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн өдөр бүр 20 цаг 30 минтуаас Боловсрол суваг ТВ-ээр орон даяар дамжуулан олон нийтийн хүртээл болгох юм.

   Киноны үйл явдал хийгээд гол дүрийн жүжигчдийн талаар дурьдалгүй үлдээе. Харин монголчууд орой бүр өөрсдийн хийсэн олон ангит киног шимтэн үзэж, тэндээс нэгийг тунгааж, хоёрыг эргэцүүлэн суух эрүүл, зөв сэтгэлгээний түрлэг нийгэмд бий болох сайхан цаг удахгүй төлөвшин тогтох биз ээ.

 photo 3332_zps98075065.jpg  photo 3331_zpsa68a81aa.jpg  photo 3333_zps1a4592ea.jpg  photo 2223_zps01c7a6e1.jpg  photo 2222_zpsf6ac883d.jpg  photo 2227_zps9f685312.jpg  photo 2221_zpsac2630d6.jpg  photo 2226_zps33b7e51b.jpg  photo 2225_zpsd12ad9d4.jpg  photo 3334_zpsfec0de1e.jpg  photo 4447_zpsad765e08.jpg  photo 1117_zps1811fa5e.jpg  photo 1116_zps1b5faf20.jpg  photo 1115_zpsaa60b6d7.jpg  photo 1114_zps587eff16.jpg  photo 1118_zpse93f81f9.jpg  photo 1119_zps9aea2a64.jpg  photo 1113_zpsfd3b3b07.jpg  photo 1112_zps35ce3081.jpg  photo 1111_zps3fe20c54.jpg  photo 11111_zps0069dfd5.jpg  photo 11110_zps8ce3d921.jpg  photo 4446_zps1fda149f.jpg  photo 4445_zps6a6d43e7.jpg  photo 4444_zps4495a0b1.jpg  photo 4443_zps5c12c8a0.jpg  photo 4442_zps316dbf68.jpg  photo 4441_zps8a0c5ed0.jpg  photo 4448_zpsb966beef.jpg  photo 2224_zpsb617a296.jpg  photo 5557_zps21fa70a5.jpg  photo 5551_zps466222f7.jpg  photo 5552_zps365ce963.jpg  photo 5553_zpsa55c05cf.jpg  photo 5554_zps890b6ffb.jpg  photo 5556_zps32dc3f3a.jpg  photo IMGM4034_zps7368c9ff.jpg  photo 5555_zps22e7edcd.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

15/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.