Зохиогч: Урлаг

“Амьдралд тавтай морил” киногоороо олны анхаарлыг татсан авъяаслаг залуу жүжигчин Ариука. Тэрбээр “Эмоци” продакшнд харъяалагдаж тайз дэлгэцийн олон арван уран бүтээлд өөрийн авъяас чадвараа сорьж яваа бөгөөд “Код”,”Эцсийн зогсоол Э цэг”, “Давхар цохилт” гэх мэт кинонуудад гол болон туслах дүрийг бүтээсэн юм. Та бүхэндээ жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна.

Read More

Улиран одож буй 2014 он технологийн салбартаа тэргүүлэгч “Apple” – ийн хувьд томоохон тэсрэлтүүдийг хийсэн гайхалтай он жил болж өнгөрлөө. Тэгвэл 2015 онд хүлээлт үүсгэсэн ямар ямар гэнэтийн бэлгээ задлахыг бид таашгүй ч “The Business Insider” сэтгүүлийнхний таамаглаж байгаагаар “Apple” – аас доорх сюрпризүүдийг хэрэглэгчиддээ барих ажээ.

Read More

Оросын “Супер похудение” буюу “Гайхамшигт туралт” сэтгүүлд итгэмээргүй нэгэн дэглэм нийтлэгджээ. Энэ нь 20 хоногт 20 кг хасах тусгай жор юм. Энэхүү хоолны дэглэмийн дараа өөрийн жингээс 20-оор бага тоог харах гайхалтай үр дүнг бид амлаж байна. Ердөө гуравхан долоо хоногийн дотор. Гайхалтай биш гэж үү. Та долоо хоног бүр 5-7 кг хасах боломж байна. Эрүүл мэндийн ямар нэг асуудал гарахгүйгээс гадна маш хурдан хугацаанд жингээ хасахад тань тусалья. Дэглэмийн дүрэм амархан. Та ходоодныхоо хэмжээг дэглэмийн дараа 20 хувиар бууруулсан байх болно. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хоолны дуршлыг өөрчилж, өдөрт хэрэглэж буй хоол хүнсний хэмжээг аль болох бууруулах болно. Магадгүй…

Read More

“Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой мэдээллийг бичжээ. Тэрээр шинэ жилийн өдрүүдэд үзэгчиддээ бэлэг барихаар болсон байна.

Read More

Эрч хүчээр дүүрэн, халуухан жил айсуй. Та толинд хараад энэ золбоолог эрхэм чинь хэн бэ гэж гайхашрах вий. Гуравдугаар сарын 21-нд нар хонинытанв орд руу шилжиж таны эрч хүч, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлснээр таны өмнө олон боломж нээгдэнэ. Шинэ оны эхний долоо хоногт хүндрэлтэй асуудлууд тулгарч болзошгүй. Гэхдээ та ажрахгүй. Наймдугаар сард сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай байх бөгөөд бүтээлч байдал нэмэгдэнэ. Есдүгээр сарын дундуур эрүүл мэнддээ анхаарал тавьж, осол гэмтлээс сэргийлээрэй. Арваннэгдүгээр сард хариуцлагатай ажил гүйцэтгэх юмуу хэн нэгний өмнө хариуцлага хүлээх шаардлага тулгарч магадгүй. Хариуцлагаа хэр хүлээснээс таны байр суурь, ирээдүй шалтгаална.

Read More

“Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг UBS телевизээс санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлэх гэж байна. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны бүх авьяастнууд оролцож болох бөгөөд 1-4 шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах ажээ.

Read More

“Эрхэм элч” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн ханьтайгаа их л сонин учралаар танилцсан гэдэг. “Эмч эхнэртэй болно” гэсэн битүүхэн хүсэлдээ хөтлөгдөн Анагаахын сургуулиар хэсүүчилдэг байсан тэрбээр олон ч охидын араас нүд унагаж. Гэвч сэтгэлд нь таарах хүн олдоогүй болохоор энэ мөрөөдөл нь бүтэхгүй гэж бодоод больжээ. Харин нэг л өдөр сургуулийнх нь коридорт хими, биологийн ангийн оюутан охид зогсч байхтай таарснаар мөнөөх унтарсан мөрөөдөл нь сэргэжээ. Цагаан халаад өмссөн гоолиг охидын дундаас ирээдүйн ханиа олж харсан С.Лхагвасүрэн номын санд суух тун ч дуртай болсон юм байх.

Read More

Шинэ жил болон Зул сарын баярын гол бэлгэ тэмдэг бол яахын аргагүй Санта Клаус билээ. Сайхан сэтгэлт Сантагийн түүх 1823 оноос эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр домгуудтай болсон байна. Ингээд Сантагийн тухай хамгийн хачирхалтай түүхүүдийг дэлгэж байна.

Read More