Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»2015 онд “Apple”-аас хэрэглэгчиддээ барих “гэнэтийн бэлэг” – үүд
Нийгэм

2015 онд “Apple”-аас хэрэглэгчиддээ барих “гэнэтийн бэлэг” – үүд

Урлаг Урлаг31/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ab2e12d9238b18cdoriginal341667482014-12-31-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улиран одож буй 2014 он технологийн салбартаа тэргүүлэгч “Apple” – ийн хувьд томоохон тэсрэлтүүдийг хийсэн гайхалтай он жил болж өнгөрлөө. Тэгвэл 2015 онд хүлээлт үүсгэсэн ямар ямар гэнэтийн бэлгээ задлахыг бид таашгүй ч “The Business Insider” сэтгүүлийнхний таамаглаж байгаагаар “Apple” – аас доорх сюрпризүүдийг хэрэглэгчиддээ барих ажээ.

 
Ухаалаг хэмээн онцолсон оны онцлох бугуйн цагныхаа загварыг “Apple” – аас өнгөрөгч есдүгээр сард танилцуулсан билээ. Тэгвэл зураг хэлбэрээр л харж байсан “Apple iWatch” ирэх оны хавар худалдаанд гарна. Технологийн вебсайтуудаар 2015 оны хоёрдугаар сарын 14-ний гэгээн хайрын баяраар худалдаанд гарах магадлалыг дэвшүүлсэн мэдээлэл олонтаа цацсан ч онлайн худалдаа, борлуулалт хариуцсан албаны дарга Анжела Арендсын хэлснээр 2015 оны хоёрдугаар сарын 19-нд худалдаанд гарах сурагтай байна.
“Apple”-аас шинээр танилцуулж, худалдаанд гаргаж буй бүтээгдэхүүн бүрт өөр өөрийн онцлогийг шингээсэн үйлдлийн систем дагалдаж гардаг уламжлалтай. Тэгвэл “iWatch” ухаалаг цаганд зориулсан шинэхэн үйлдлийн систем нь “iPhone” дээр ингэж харагддаг байна.
“Apple iWatch” худалдаанд гарахтай зэрэгцэн компаний уур амьсгалд ихээхэн өөрчлөлт орох бололтой. Шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ загвар дизайн, чанар хийцийг дагаад дэлгүүрүүдийнхээ засал чимэглэлд ч гэсэн ихээхэн анхаарч эхэлж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй байгалийн цэвэр модоор дагнасан үзэсгэлэнгийн танхимтай болохыг үгүйсгэхгүй.
“Apple”- аас ирэх жил маш том хэмжээтэй “iPad” гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ “iPad” – ийг “iPad Pro” эсвэл “iPad Plus” гэсэн нэртэй байна гэж таамаглаж байгаа юм. Мөн түүнчлэн одоо байгаагаасаа илүү нимгэн загвартай “iPad Air 3” – ийг танилцуулахын зэрэгцээ 2015 оны намар “iPad Mini 4” – ийг худалдаанд гаргах магадлалтай байна. Мэдээж энэ нь одоогийнхоос илүү хурдан процессортой, нягтшил сайтай камертай байх болно.
Ухаалаг утасны зах зээлд шинээр “iPhone 6S” – ийг танилцуулах бөгөөд “iPhone 7” гартал дизайны хувьд ноцтой өөрчлөлт оруулахгүй байхаар шийджээ. “iPhone 6S” – ээс гадна 4 инчийн дэлгэцтэй “iPhone 6 Mini” загварыг танилцуулах тухай яриа гарчээ. Хэрэв тийм бол энэ нь “iPhone 5” болон өмнөх загваруудтай хэмжээний хувьд ижил боловч үзүүлэлтээр харьцангуй давуу байх болно.
Шинэ “iPhone” худалдаанд гарна гэдэг нь шинэ үйлдлийн системийг ч гэсэн хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр “iOS9” удахгүй гарах нь байна.
“iMac” – ийн хувьд “OSX” үйлдлийн системийн өмнөх хувилбаруудад Калифорнийн Мэверикс, Йосемитийн байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлгэцийн зургаар сонгосон байдаг. Тэгвэл 2015 оны шинэ хувилбарт Шаста уулын зургийг оруулна гэдэгт итгэж байна.
“MacBook Air” – ийг “Retina” дэлгэцтэй болгож нягтшил, график үзүүлэлтүүдийг нь сайжруулж гаргах бол “MacBook Pro” нь одоогийнхоос харьцангуй нимгэн болно. Ингэснээрээ “MacBook Air” – тай ижил нимгэнтэй харагдах боловч хүчин чадлын хувьд илүү байх нь лав.
2014 онд “iMac” – ийн 27 инчийн дэлгэцтэй хувилбар нь маш өндөр нягтшилтай болж сайжирсан билээ. Тэгвэл ирэх 2015 онд 21.5 инчийн дэлгэцтэй “iMac” нь “Retina” дэлгэцтэй болно.
2015 онд “Apple” – ийн болон “Wi – Fi” – аар холбогддог бүхий л төхөөрөмж хэрэглэгчдэд үнэхээр тааламжтай жил байх болно. Одоогийн “iOS8” дээрх “HomeKit” апп нь орчны хэмийг тохируулагч термостат болон хаалганы цоожийг “Wi – Fi” – ын тусламжтайгаар онгойлгож түгжих боломжтой болох ажээ.
“Apple Pay” системийг шинэчилж ирэх жил “Apple Pay 2.0” хувилбарыг гаргана. Энэ мэтчилэн маш олон апп шинээр танилцуулагдах бөгөөд “iTunes” / “Beats Music” – ийн хамтын ажиллагааны хүрээнд олон сонирхолтой боломжууд бий болно.
Эцэст нь “Apple TV” – ийг 2012 оноос хойш огт шинэчилсэнгүй. Одоо цаг нь ирсэн байлгүй дээ.
Эх сурвалж: bunny.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.