Зохиогч: Урлаг

Нийслэлийн Засаг даргын дэр­гэдэх Хүүхэд-залуучуудын сур­­галт хү­мүүжлийн тусгай цогцолбо­рын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт болно.

Read More

Нэг хэсэг хүүхэд залуусыг байлдан дагуулсан “Mixx” хамтлагийнхан хэд хэдэн удаа салж нийлсэн ч гурван эрэгтэй, нэг эмэгтэй гишүүн уран бүтээлээ хэвийн үргэлжлүүлж яваа юм. Харин тус хамтлагийн Б.Төгсжаргал, Х.Гүлназ нар хамтлагаасаа гарсан. Хүүхэд шиг зан, ялдамхан төрхөөрөө бусдаасаа ялгардаг байсан Б.Төгсжаргалын сүүлийн үеийн шинэхэн зурагнаас хүргэж байна.

Read More

Бүх урлагийн дотроос хамгийн онцгой нь кино гэдэг. Арга ч үгүй биз… Уран зохиол, улс төр, хайр дурлал бүр шинжлэх ухаан гээд хүн төрөлхтний бүхий л ололт амжилт, хэв маяг, өнгө төрхийг нэг дор цогцлоож чаддагаараа цорын ганц нь юм. Жил бүр дунджаар 50.000 гаруй кино хийгддэг ба тэдгээр нь дотроо төрөл, цар хүрээ гээд багагүй ялгаатай боловч кино судлаач, шүүмжлэгчид ерөнхийд нь кино уран бүтээлийг ашиг орлого эсвэл утга санааг чухалчилсан байдлаар нь хоёр ангилах хандлагатай байдаг.

Read More

Зураг урлалын газар нэртэйгээр 1942 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Урчуудын эвлэл өнөөдөр ахмад уран бүтээлчдээ хүлээн авч уулзах үеэр хамгийн ахмад уран бүтээлч болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандоржтой уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцаж суухад манай нийгмийн өнгөрсөн зуун жилийн амьд гэрч мэт санагдаж байлаа. Түүний аав нутагтаа шүтэгдсэн сайн оточ, бас их гарын дүйтэй, бурхан урлаач хүн байжээ. П.Балдандорж гуайн бага охин ч мөн аавынхаа шийрийг хатаах сайн зураач гэнэ билээ.

Read More

“Blue Moon” арт галерейн Аялагч Зураачдын Клубын тэргүүн, уран бүтээлч, судлаач Б.Эрдэнэбатын “БОДОЛ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2014 оны 12 сарын 26-01 сарын 08-ны хооронд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх гэж байна.

Read More

“Дусал үг”, “Чамд хэлье” зэрэг дуунуудаас гадна дуучин Сарантуяатай хамтарсан “Viva” хэмээх уран бүтээлээрээ хэдийн үзэгчдийн танил болсон дуучин Марта, дуучин Эрка нар “Хар цагаан” хэмээх дууг хамтран дуулсан билээ.

Read More

УДЭТ-ын хамт олны хувьд өнөөдөр шагналын хур буусан баярт өдөр байлаа. Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, Ерөнхий зураач Т.Ганхуяг Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, театр урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчид, аав ээж, ах дүү, хамт олноо баярлууллаа.

Read More