Зохиогч: Урлаг

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулж буй “100 ӨВЛИЙН ӨВГӨНТЭЙ ХАМТ” баярын парад өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны 12:00 цагт боллоо.

Read More

“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг.

Read More

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайг ярилцлагынхаа зочноор урилаа. Тэрбээр Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг 100 гаруй драмын жүжиг, Ш.Ёнхорын “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Мядагмаа, Д.Дожоодоржийн“Цагаан дэглий” жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн алтан тайзны эзэн юм.

Read More

“Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.

-Юуны өмнө Холливудад Монголын жүжигчдийн анхны шанг татаад ирсэн танд баяр хүргэе. “Марко Поло” киноны нээлтийн гэрэл зургуудыг чинь интернэтээр харж, энд байгаа монголчууд бид баахан хөөрөв. Ер нь тэнд яг ямар арга хэмжээ болов?

Read More

Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосон билээ. Тус киноны нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон.

Read More

“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Гоёл-2015” наадмын “Топ модель” цомын эзэн болсон юм. Түүний шагналыг хүн бүр нүдээ олсон шагнал хэмээн ам сайтай байгаа билээ. Загварын тайзнаа 10 жил алхсан үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн шинэхэн зурагнаас хүргэж байна.

Read More

Латви улсаас гаралтай Англи дуучин Викториа Модеста “Prototype” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Викториа Модеста бол хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хэрхэн шоу ертөнцөд од болон гялалзаж болохыг харуулж байгаа зоримог, авьяаслаг бүсгүй юм.

Read More