Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Б.Амарсайханд МУГЖ цол өгөхийг уриаллаа
Оддын амьдрал

Жүжигчин Б.Амарсайханд МУГЖ цол өгөхийг уриаллаа

Урлаг Урлаг20/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
amra6388899122014122012552828074452014-12-20-13-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр "Марко Поло" олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосон билээ. Тус киноны нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон. 

Амраа "United nations east west" гэдэг агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэ талаар тэрбээр "UNEW агентлаг нь баруунаас Ази руу, Азиас баруун руу, Холливуд руу жүжигчид гаргадаг нэлээд нэртэй агентлаг. Солонгос, Хятадын маш олон жүжигчинг Холливудад гаргасан. Манайхны Ин Ха нэрээр нь анддаггүй БНСУ-ын жүжигчин Ли Бюн-хюныг гэхэд Холливудад гаргасан газар л даа. Миний хувьд энэ агентлагтайгаа холбогдох гэж маш их хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж байж холбогдож байсан. Дэлхийн бүх л жүжигчид тэдэн руу ханддаг том байгууллага. Би ч таалагдах гэж хэрэндээ л юм болж байлаа. Тэгээд энэ агентлагтай гэрээгээ хийж ажиллаж байтал тэд ийм кино байна гэж санал болгосон юм.

Харин Аригбөхийн дүрийг авахын тулд агентлаг маань чамгүй хичээж, би дөрвөн сарын турш Малайз руу ирж очиж, хэдэн хэдэн удаа пробонд орж байж шийдэгдсэн юм. Нэг талаас зүгээр киноны дүр авах гэж байгаа мэт боловч үүний цаана хэр том өрсөлдөөн, тэмцэлдээн байсан гээч. Би олимпийн эрх авах гэж байгаа тамирчин шиг, тэд маань сойсон хүлгээ хүлээж байгаа уяачид шиг л байсан. Тухайн үедээ Аригбөхийн дүрийг авсан мэдээг дуулчихаад манай агентлагийнхан тэнд, би энд бөөн баяр хөөр болж байж билээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тэгвэл цахим ертөнцөөр түүнд МУГЖ цол тэмдгийг өгье гэсэн уриалга гарлаа. Энэхүү уриалгыг сэтгүүлч Д.Мөнхбаясгалан өрнүүлж байна.  Тодруулбал, Холливудад тоглосон жүжигчин Амраад тэр МУГЖ цол тэмдгээ өгөөч ээ. Хийсэн юмтай хэлэх үгтэй залуу сайхан явахад нь төр шагнаач ээ. Монголын нэрийг дэлхийн кино урлагт дархалж өглөө. Бид бахархаж байна Ерөнхийлөгч өө. Цензургүй ярианы зочноо лоббидож байна аа яадаг юм. Амараа өөрөө ийм шагнал тоохгүй ч настай ээж нь баярлаг" гэж цахим хуудаснаа нийтлэв.  Уг уриалгыг сошиал ертөнцийнхөн дэмжиж байна. 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026
Оддын амьдрал Урлаг

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.