Зохиогч: Урлаг

2014 оны 12 дугаар сарын 16-ны Мягмар гаригийн 11:00 цагт Монгол төрийн түүхийн музейн гол танхимд УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл өөрийн бичсэн ном болон өөрийн бэлгэнд авсан хөөрөгний даалинг Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлж хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Read More

УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Риголетто” дуурь эгшиглэлээ. Дэлхийн алдарт хүн В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн “Риголетто” дуурийн анхны тоглолтыг 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венец хотноо толилуулж байжээ. Ордны алиа салбадай Риголеттогийн эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлдэг сургамжит бүтээлийг анх 1987 онд найруулагч Ё.Цэрэндолгор монголчуудад танилцуулсан түүхтэй. Энэ удаад ч гэсэн тэрбээр уг бүтээлийг найруулан үзэгчдэдээ хүргэлээ.

Read More

Монголчууд та бүхэндээ, интернет хэрэглэгчид, вэбсайтын уншигчдадаа ирж буй шинэ жилийн халуун мэндийг Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд, түүний Удирдах Зөвлөлийн гишүүдийн өмнөөс хүргэн мэндчилье. Өнгөрч буй 2014 он Монголын Сайтын Холбооны хувьд салбарын бодлого, шинэчлэлд анхаарч нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дотроо хамтдаа хөгжих, эрх ашгаа нэгдэж хамгаалах тал дээр бие биеэ дэмжиж ойлголцсон дэвшилтэт он болж өнгөрлөө. Бид харьцангуй шинэ салбарын шанг таталцаж яваа учраас хийх зүйл өмнө минь зурайж байна. Шийдэх асуудлууд ч их бий. Энэ бүхнийг Монголын Сайтын Холбооны 100 хол давсан гишүүн сайтууд хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн байгууллагуудтай хамтран шийдэж ажиллахыг…

Read More

Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ.

Read More

“Монгол уран бичлэг” буюу “Mongolia calligraphy” номын нээлт Монголын үндэсний музейд өнгөрсөн баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 12-нд болж өнгөрлөө. Эл ном нь Монгол бичгийн үүсэл хөгжил болон орчин үеийн Монгол бичгийн хөгжил гэх хоёр бүлгээс бүрдэх бөгөөд нээлтийн үеэр номын зохиогч Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёотой уулзаж ярилцсан юм.

Read More

Сүүлийн үед залуус амьд хөгжим тэр дундаа рок, альтернатив урсгалыг илүүтэй сонирхож таашааж буй. Үнэхээр ч рок поп нийтийн дуу гэх хоёр тусдаа хуваагдсан урлагийн уйтгартай, нэгэн хэвийн дүр зургийг яах аргагүй шинэ залуу үеийнхэн өөр өөрсдийнхөөрөө өөрчилж байна. Тэдний нэг болох дуучин Сонор юм. Тэрээр “рок” тодотголтой Мөнхсайханы том охин аж.

Read More

Залуу зураач М.Ган-Очир бие даасан хоёр дахь үзэсгэлэн болох “MASTERPIECE SOLUTION ART” үзэсгэлэнгээ энэ сарын 05-16-ны хооронд “BEST art gallery”-д нээсэн юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө уншигч авхай танд хүргэж байна.

Read More