Америкийн кино зураглаачдын холбооноос жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг “Америкийн шилдэг кино зураглаач”-ийг шалгаруулах ёслол буюу “29th ASC Annual Awards” наадмыг Монгол Улсыг төлөөлөн “News.mn” агентлаг анх удаа бүрэн эрхтэйгээр сурвалжлахаар боллоо.
Зохиогч: Урлаг
МУГЖ, дуучин С.Жавхлан “Цензургүй яриа ” нэвтрүүлэгт оролцжээ
“Франчйзинг ба брендинг” хэмээх бизнес эрхлэгчдийн шилдэг хөтөч болсон сэтгүүл гарсантай холбогдуулан франчайзинг хэмээх шинэ системийн талаар дагнасан судалгааг хийдэг нэгэн эрхэмтэй уулзая гэж зорилоо. Тэр бол Монголын Франчайзинг Хөгжлийн Ассоциацийн ерөнхийлөгч, Европийн бизнесийн ассамблейн удирдах зөвлөлийн гишүүн, Доктор (Ph.D) Н.Учрал юм.
Монголчууд бид зулын 25-ны өдрийг тэмдэглэж заншаад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Эл өдөр буян ном хуруулан, махан хоол идэхгүй цагаан хоол идэж өнгөрүүлдэг заншилтай.
Мөн муу үйл хийх, уур бухимдлыг тэвчих, элдэв үг хэллэг хэрэглэхийг цээрлэдэг. Энэхүү өдөр Богд Зонховын төгс гээгэрсэн бөгөөд нас нөгчсөн өдөр. Тийм учраас Монгол хүмүүн бид буян ном үйлдэж, лам хуврагууд ном хур айлдан бурхан шашиндаа манал өргөдөг юм.
Дуучин Майли Сайрусын зүй бус ааш араншин олны анхаарлыг тэр бүр татахаа больсон билээ. 22 настай залуухан одын тайзан дээр хийж буй үйлдэл өмнөх үеийнхнийх нь уур хилэнг барж, иймэрхүү сөрөг үйлдэл нь түүнийг шүтэн бишрэгч залуу үеийнхэнд муугаар нөлөөлж байгаа гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Сайруст энэ бүхэн огтхон ч хамаагүй агаад тэрбээр өөрийнхөө хүссэн зүйлийг үргэлжлүүлэн хийсээр байна.
Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны Мягмар гарагийн 11.00 цагт Төрийн түүхийн музейд УИХ-ын гишүүн Хатагтай Ц.Оюунгэрэл өөрийн үнэт үзмэр хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол болно.
Дэлгэхэнгүй мэдээллийг 99181023 утаснаас лавлаарай.
“National Geographic 2014”-ийн шилдэг гэрэл зургууд
“Хувьсал” продакшны бүсгүйчүүд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа багагүй амжилт олоод байгаа. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдаж магадгүй нь. Учир нь уг кино нь дээр жүжигчдийн нэр мөн кино нь дээр хэлэгддэг шүлгийн мөртийг тэд зөвшөөрөлгүй ашигласан гэнэ.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм.
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцох юм.
