“Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн” нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандоржийг таних биз ээ.
Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг “Эхийн сэтгэл” хэмээх дуугаараа мялааж байсан.
