Цаг үеийн ч тусгал биз, урлаг сонирхогчдын ч хүрээ биз. Өнөөдөр өөрийгөө дуучин гэж бодсон хэдэн мянгаар тоологдох хүмүүс байна. Угаасаа монгол зон олон найранд гурван дуутай ард түмэн, ингэхээс ч өөр арга алга. Ерээд оноос зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт бүх зүйл чөлөөтэй болж, урлагт олон урсгал чиглэл орж ирэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн тоо огцом нэмэгдсэн. Энэ цагаас хойш өнөөдөртэй золгоход тоолж барахгүй олон дуучид, уран бүтээлчидтэй болсон. Энэ утгаар нь харвал монголчууд бид бүгдээрээ уран бүтээлчид. Өнөөх л мэргэжлийн гэсэн ангилал энэ тэр бол ард үлдсэн. Бүх л дуу шүлгийг өнөөх айхтар уран сайханы зөвлөлөөр орж хэлэлцүүлдэг байсан цаг мартагдсан гэхэд болно.
Зохиогч: Урлаг
Интернэт хэрэглэгч бүрт өөрийн дуртай цомог, дуугаа албан ёсны эрхийн дагуу хялбар худалдаж авах боломжийг олгох нь Apple компанийг захирал Steve Jobs-ийн мөрөөдөл байв. Түүний энэ мөрөөдөл 2003 онд бодит биелэлээ олж iTunes цахим дэлгүүрийг нээсэн бөгөөд маш богино хугацаанд хэрэглэгч, уран бүтээлчдийн талархлыг хүлээж дуу хөгжмийг борлуулах, худалдан авах гол суваг болсон байна. Улмаар 2012 оны байдлаар дэлхийн хөгжмийн цахим борлуулалтын 64%, нийт хөгжмийн орлогын 29%-ийг дангаар бүрдүүлж байв.
Дуучин Чинбаярын уран бүтээл “Хайр амласан өдрүүд” дууны клип
Эртнээс мөрөөддөг байсан бүхнээрээ ганцхан чамайг л сольё
Эгэлгүй их нам гүм минь
Эмзэглэл гомдол бүхнээ улан дороо гишигчээд
Эгээ л надад зохихгүй тэр бардам занг өөртөө шингээе
“Аврора” болон “Фокус” фильмийн хамтын бүтээл, Б.Чингүүн болон МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулж байгаа “Танхай тээгч” уран сайхны киноны албан ёсны треллэр саяхан цацагдаж, үзэгчдийн сонирхлыг татаж эхлээд байгаа билээ. МУГЖ И.Одончимэг, СТА Ц.Батхуяг, О.Долгор, Т.Бархүү нарын гол дүрд нь тоглож байгаа энхүү киноны нээлтийн тов гарчээ.
OUTCRY хамтлагийн шинэ жилийн шинэ уран бүтээл
Монголын загварын ертөнцийн хамгийн томоохон наамдын нэг “Гоёл 2015” наадам болоод удаагүй байна. 20 гаруй жилийн түүхтэй тус наадамд үе, үеийн “топууд” жилдээ нэг цуглардаг гэхэд болно. Мэдээж шагнал гардуулах торгон мөчид бүгд л тайзан дээр шүү дээ.
Дуучин Ч.Цэлмүүн гэх авьяаслаг охиныг “Universe best songs-2009″ тэмцээний ялагч гэдгээр нь бид мэднэ. Тэрээр 1991 оны 11 сарын 23-нд төрсөн. “MIU” сургуулийг биотехнологич мэргэжилтээр төгссөн.Чинзоргийн Цэлмүүн Англи, Орос, Солонгос, Япон хэлтэй. Түүний сүүлйин үеийн уран бүтээлүүд нь шинэ жилийн дуунууд байгаа бөгөөд дуучин Заяатай хамтран дуулсан “Шинэ жил ирлээ” дуу нь нэлээн хэл ам дагуулаад байгаа юм.
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ үзэгч, сонсогчдодоо “Шинэ жилийн бэлгээ” задаллаа. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр” зэрэг дуугаар арвижжээ.
Ирландын алдарт рок хамтлаг “U2” аялан тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлаг аялан тоглолтоо ирэх оны 5-р сард эхлүүлэх бөгөөд аялалын хүрээнд нийт 44 удаагийн шоу тоглолтыг зохион байгуулах юм байна.
“U2 Innocence+Experience 2015” нэртэй энэхүү аялан тоглолтын хамгийн анхны шоу 2015 оны тавдугаар сарын 14, 15-нд Канадын Ванкувер хотод болох бөгөөд үүний дараа Хойд Америкт 22 удаа, Их Британи болон Европын хотуудаар 22 удаа тус тус шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
