Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр үзэгчдэд “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг толилуулахаар бэлтгэж байгаа юм.
Зохиогч: Урлаг
Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ CD-гээ гаргажээ. Түүний уг CD-нд “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, Сувилагч бүсгүй”,Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ.
Бүгд Найрамдах Чех Улсын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба болон дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович нарын “Уйгаржин монгол бичиг”-ийн каллиграф буюу таталбар бичгийн үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чехийн Брно хотын “Утопиа” хэмээх олон үндэсний цайны газар болж өнгөрөв.
Сошиаль ертөнцөөр үзэгчдийн хүртээл болдог цорын ганц нэвтрүүлэг бол NB&Sally. Энэхүү нэвтрүүлэгт Lumino хамтлагийн дуучин Бажи, дуучин Эрка буюу Эрдэнэчимэг нар оролцжээ. Та бүхэндээ сонирхолтой, хөгжилтэй буу халалтыг хүргэж байна.
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан маргааш Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцох аж.
“Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд нэг хоног үлдлээ.Уг кино нь 12 сарын 2-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийх гэж байна. “Зүрх зогсохгүй” киноны хоёр дахь постер шинээр гарчээ.
“Эх Дэлхийн Мисс” буюу Miss Earth 2014 тэмцээний 2014 оны 11 сарын 29-ны өдөр болж өнгөрсөн шалгаруулалтын ёслолд Монгол улсаа төлөөлөн оролцсон Идэрсайханы Төгсөө эцсийн шатны 8 гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвдлээ.
GOETHE MUSIKLABORS ULANBATOR-ын дэргэдэх BIG BAND хамтлаг 2014 оны 12 сарын 05- нд ХБК-ын шинэ байрны концертын танхимд 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. GMUB -ын дэргэдэх BIG BAND хамтлагийг олон улсад нэрд гарсан саксафони тоглооч, BIG BAND- ын мэргэжлийн удирдаач Михайл Луцейр удирдан тоглоно.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
