БСШУСЯ-ны ивээл дор Монголын Үндэсний балет II уралдаан 5 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд өсвөрийн балетчид 8-18 насны ангилалд, 4 төрлөөр өрсөлдсөн юм. Уралдаанд Дархан-Уул аймаг болон орон нутгаас багийн төрөлд хүүхдүүд ирж өрсөлдсөн ба нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Үндэсний балетын сургууль, Монголын үндэсний консерватори, “Силфида балет”, “Классик балет”, “Тулиф” зэрэг балетын сургуулийн сурагчид болон ДБЭТ-ын бүжигчид нийт 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо. Энэхүү тэмцээний 12-14, 15-18 насны төрөлд финал болон шагналт байруудад шалгарсан хүүхдүүд нь 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-ний хооронд зохиогдох Балетын олон улсын анхдугаар тэмцээнд оролцох эрх авсан байна.
Зохиогч: Урлаг
Аливаа улс орны Нийслэлийн төр захиргааны байгууллагаас нийслэлийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж, иргэд, олон нийтэд уран бүтээлээр үйлчилж буй урлагийн байгууллагуудаа дэмжих, уран бүтээлчдийг нь алдаршуулах, урамшуулах бодлого барьдаг.
“Улаанбаатар Травэл Экспо” үзэсгэлэн нь Монгол орноор болон гадаадын улс орнуудаар идэвхтэй аялах болсон дотоодын аялагчдад зориулан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж ирсэн билээ.
Эрхүү хотноо 2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Архитектур угсаатны “Тальцы” музейд зохиогдох “Эрхүү нутгийн гар урлалын хурим найр – 2018” Байкалийн олон улсын III их наадам Эрхүү мужийн соёлын амьдралын нэгэн уламжлал, үндэсний соёлуудыг нэгтгэх өвөрмөц арга хэмжээ юм. 2017 онд тус наадамд Эрхүү хотын мужаас, Байкалийн газар нутгаас, Омск, Узбекистан, Япон зэрэг орнуудаас нийт 162 уран бүтээлчид, 19 урлангийн газар оролцсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны үйл ажиллагаа буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 06 сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.
Соёл, урлагийн газраас “Монгол киноны өрсөлдөх чадвар” кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинарыг 2018 оны 05 сарын 24-ний өдөр өөрийн байрны хурлын танхимд зохион байгууллаа.
БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжийн дагуу соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-ыг 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарчээ. Ингээд уншигч танд тус шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэе.
“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс охид, бүсгүйчүүд бүртгүүлэн оролцсоноос шилдэг 19 оролцогчид шалгаран үлджээ.
“Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн 30 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан тус хамтлагийнхан “Хайрла…” нэртэйгээр уран бүтээлийн тоглолтоо ирэх зургадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхимд тоглохоор болжээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Глогал олон улсын нийгмийн халамжийн төв, Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 80, технологийн 30, хөгжмийн 90 гээд нийт 200 орчим багш нарын дунд “Урлаг-танин мэдэхүйн боловсрол” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-нд зохион байгуулж байна. Дуу хөгжим, технологийн хичээл заадаг багш нарт өөрсдийн зааж буй хичээлээр дамжуулан хэрхэн хүүхдийн танин мэдэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж болох, хичээлд хандах хандлагыг нь яаж нэмэгдүүлэх арга зүйн шинэлэг санааг тус сургалтаар өгч байна.
