Хөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний “1900-гийн домог” (Legend of 1900) кинонд зориулан бичсэн “Playing love” зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
Зохиогч: Урлаг
Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байна.
Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн шилдэг дээж, Монгол үндэстний хийгээд дэлхийн хосгүй гайхамшигт өв болсон Монгол ардын уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх ахмад үеийн дуучдын дуулах арга техник, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах ахмад, дунд, залуу үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх, шинэ залуу авъяастныг тодруулах зорилгоор Баянхонгор аймгийн уугуул Төв халхын алдарт уртын дуучин МУСТА Чойжилын Намжилын нэрэмжит “Их богд” уртын дуучдын улсын уралдаан 2018 оны 04 дүгээр сарын 18-20 ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.
Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Театрын урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг, арга хэмжээг өөрийн байранд /Засгийн газрын 2-р байр/ 05- р сарын 04 -ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, Соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, Мэргэжлийн холбоод, Уран бүтээлчид, Соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг “ Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улс энэ өдрийг Оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр даруй арав гаруй жил өнгөрсөн бөгөөд Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Соёл, урлагийн газар хамтран “Оюуны Өмч, Инноваци – Хөгжлийн үндэс” сэдэвт форумыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Соёл урлагийн газраас 2017 оны 4-р улиралд зохион байгуулагдсан Соёл урлагийн урлагийн ажилтны улсын 2-р чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги” сургалт, семинарыг 2018 оны 5 сарын 03-04 ний өдрүүдэд Улаанбаатар зохион байгуулах гэж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо: Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ажиллагаа, хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Бурьяд улсын Соёлын сайд хатагтай Соёлмаа Баяртуевна Дагаева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Номын сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Номын сангийн заавал авах хувь”-ийг хэрэгжүүлэх, нийтийн номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй 2 дахь удаагаа “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадмыг зохион байгуулах гэж байна.