BX шинэ уран бүтээл “Gangster love” дууны клип
Зохиогч: Урлаг
Үзэгчиддээ “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Сайн уу амьдрал минь” зэрэг дэлгэцийн уран бүтээлээ толилуулан өндөр үнэлгээ авсан. Тус уран бүтээлээрээ өөрсдийг шаггүй инээдмийн киног бүтээгчид болох оо харуулсан “ТВ Коктейль” хамтлагийн дөрөв дэхь уран бүтээл болох “Омарын эрэлд” өдөр бүр Тэнгис, Соёмбо, Өргөөгийн дэлгэцнээ гарч байгаа билээ.
Аси нэрээрээ ард түмэндээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөжээ.
Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Нохойн орон”, “Талын хот”-оороо Монголын түүхэнд төдийгүй дэлхийн киноны түүхэнд нэг хуудас нэмсэн билээ. Тэрээр Олон улсын кино наадмаас 23 шагнал авсан ч Монголдоо бол СТА ч болоогүй. “Бодлын хулгайч” киноны зохиолоороо Монголын “Academy awards”-ын шагнал хүртсэн билээ.
1990-ээд оны поп дуучин агсан Б.Эрдэнэцэцэгийн уянгын дуунуудыг дуулж олноо хүргэсэн дуучин Э.Болор-Уянга шинэхэн клиптэй болжээ. Тэрбээр ая зохиогч, дуучин Б.Ангирмаатай хамтран дуулж байсан “Намар, Ганцаардал” дуугаа шинэчлэн, клипжүүлсэн байна. Энэхүү дууны үг, аяыг Б.Ангирмаа зохиосон юм.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ манай цагаар өнөө өглөөний 9 цагт эхэлсэн байна. Аливаа шагнал гардуулах ёслолын улаан хивсний арга хэмжээнд алдартнууд хамгийн гоё сайхан хувцаснуудыг өмсөж ирдэг учраас үнэхээр олны анхаарлыг татдаг. Тиймээс ч энэ жил 42 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа
Дуучин О.Баянмөнх энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд “Тусгаар тогтнол” хэмээх зургаа дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтдоо эзэн Чингис хааны үеэс олон зуун жилийн турш гайхамшигт түүхэн замналыг туулж, Тусгаар тогтнолоо олсоныг магтсан дууны уран бүтээлүүдээс бүрдүүлэх нь. Өөрөөр хэлбэл, хүчирхэг урлагийн баг хамт олонтойгоор энэхүү тоглолтоо театарчилсан шоу хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.
Шилдэг хөгжмийн зохиолч, хөгжмийг тодруулдаг “Алтан намар” наадмыг энэ жил өнжүүлэх болсон нь уран бүтээлчдийг дэндүү гомдоосон хэрэг болов. Тэд уяа сойлго нь таарсан морьд шиг “Алтаннамар” наадмаа хоног тоолон, хуруу даран хүлээдэг болохоор арга ч үгүй биз.
Хас интертайнмэнт”-ийн захирал Ц.Хүсэлбаатарын найруулж буй “Аюултай харилцаа” дэлгэцийн бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэх нь ээ. Монголын кино урлагийн үе, үеийн уран бүтээлчид тоглосон тус киноны албан ёсны трэйлер гарчээ.
“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр Соёл Спорт Аялал Жуулчлалын яамнаас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хэвлэлийн хуралд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, СУБХЗГ-ын дарга З.Баянзул, СУБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг нар оролцож хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийнхэнд хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ.
