Энэ бол бидэнд бүгдэд нь хамаатай асуудал. Харин яагаад манай телевизүүд иймэрхүү анхааруулгыг гаргадаггүй юм бол? Гашуун үнэнийг үзүүлснээс нэг их хэрэг болохгүй бараа бүтээгдэхүүн суртчилж байх нь хялбар байдаг юм болов уу? Дор үзүүлсэн ганц минутын бичлэгт манай нийгэмд байнга гардаг аюултай үзэгдлийг харууллаа. Бид хаа хаанаа сэтгэхүйгээ өөрчилж, хууль ёс, дүрэм журмаа сахиж байхгүй бол ийм явдал бидний хэнд ч тохиолдож мэднэ.
Зохиогч: Урлаг
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан 6-р сарын 7-нд автомашингүй өдрөөр унадаг дугуйн параданд оролцоод шууд аялалдаа гарсан Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялаж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ.
Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Кангл
Мисс, загвар өмсөгч олон шуугианы эзэн хэмээн тодотгох болсон Э.Сэлэнгэ хэвлэлд ярилцлага өгч байсан билээ. Тэгвэл энэ удаад “Дотно сэдэв” нэвтрүүлэгт оролцон өөрийнхөө тухай дэлгэрэнгүй дотно яриаг өрнүүлжээ.
Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх, хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүрээг өргөтгөх, Улаанбаатар хотыг гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий мэргэжлийн урлагийн байгууллага болох Улаанбаатар чуулга марктенгийн менежер ажилд шалгаруулж авах гэж байна.
“Сэтгэлийн нандин”, “Аавдаа эрхэлсэн” нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон.
Алдарт дуучин Бейонсе өчигдөр өөрийн фенүүддээ зориулж нэг дор 13 клипийг байршуулж шуугиан тарилаа. Шинэ оны өмнөх фенүүддээ зориулсан гайхалтай бэлэгнээс уншигч, сонсогч та нартаа хүргэж байна.
Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл-2015” наадам товоо зарлалаа. Энэ сарын 28-наас ирэх арванхоёрдугаар сарын 3 хүртэл наадмын үйл ажиллагаа үргэлжлэх юм байна. Өнгөрсөн жилүүдэд “Гоёл” наадам загварын долоо хоногоор үзэгчидтэй уулздаг уламжлалтай болсон бөгөөд энэ удаад ч “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Монголын загварын долоо хоног” болох нь ээ.
Хамгийн содон 3D шивээснүүд
Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудтай хамтран жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээг мэргэжлийн өндөр ур чадвартайгаар, ёслол төгөлдөр зохион байгуулж ирсэн билээ. Иймд танай байгууллагын эрхэм хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Үүнд:
