Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй
Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй
Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц
Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн
Зохиогч: Урлаг
Төгс галбиртай халуухан хүүхнүүдийн инстаграм дах зурагнаас /+18/
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Отгоо буюу МУСТА Г.Отгонцэцэг. Тэрбээр драмын урлагаа орхигдуулахгүй дэлгэцийн бүтээлд тоглож өөрийн авьяасаа сорьж яваа.
DK хэвлэлийн компани эрхлэн гаргасан “The sport book” спортын лавлах ном нь олон улсын спорт сонирхогчдын талархал хүлээсэн ном юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар DK хэвлэлийн компанитай хамтран ажилладаг Мон-Судар хэвлэлийн компани албан ёсоор Монгол хэлээр хэвлэх эрхийг авч олны хүртээл болгож байна.
“Хатариш” дуугаараа олны танил болсон дуучин, жүжигчин Мино хүүтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан нь хөл хүнд болсонтой нь холбоотой аж. Дуучин бүсгүйн хувьд хүүгээ гэртээ харангаа эх хүний жаргалыг эдэлж буйгаа цахим ертөнцийн найзууддаа хуваалцсан байна. Түүний хувьд Дамбын Хишгээгийн хүүтэй нижгэр хурим хийсэн ч хосууд хэдхэн сарын дараа салсан юм. Харин дуучин бүсгүй энэ удаа жинхэнэ хайраа олсон бололтой. Ингээд та бүхэндээ Миногийн сүүлийн үеийн зурагнуудаас хүргэж байна.
УДБЭТ-ын зүгээс 12 сарын 6,7-нд балетыг танго бүжигтэй хослуулсан “Төгсгөлгүй” хэмээх шинэ уран бүтээлээр бэлэг барих гэж байна.
Орчин үеийн залуучуудын хайр дурлалаар дамжуулж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж буй. ХБК-ийн багш Х.Алтангэрэл хөгжмийг, УДБЭТ-ын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв- Очир нарын гол дүрд нь тоглох бүжгэн жүжигт театрын балетчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. УДБЭТ-ын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва зөвлөхөөр, Г.Ганбаатар тайзны зураачаар ажиллаж байна.
Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт арваннэгдүгээр сарын 25-нд “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох нь ээ.
Хатуу үгийг ширүүхэн хэлдэг реппер GEE өнөөдөр буюу энэ сарын 14-нд Улаанбаатар Паласын Рояал танхимд сонсогч фэнүүдтэйгээ нэг өдрийг бут авч өнгөрүүлэх гэж байна.
Дөрвөн жилийн туршид тоглолтын сураг гараагүй өдий хүрсэн. Харин энэ удаа тэрээр сонсогч фэнүүддээ бэлэг барьж бие даасан тоглолт хүргэх бэлэн болжээ. Тоглолт зуун хувь амьд хөгжимтэй болох бөгөөд хөгжимчид нь X Vit хамтлагийн хөгжимчид байх аж.
Удахгүй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ороод байгаа гэр бүлийн дуучид болох дуучин СТА С.Нарантунгалаг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын хамтран дуулсан “Чамдаа би хайртай шүү” дууны шинэхэн клипийг хүргэж байна.
Бүх цаг үеийн хамгийн цуутай, үзэсгэлэнтэй бүсгүй Мэрилин Монрогийн нэрийг сонсмогцоо л гоо үзэсгэлэн гэдэг үг өөрийн эрхгүй толгойд орж ирдэг. Холливудын секс бэлгэ тэмдэг Мэрилин Монроегийн хувийн амьдрал үргэлж нууцлаг байсаар ирсэн.
