Жүжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жүжигчин бүсгүй бол Т.Өөдөө. Дуулна, жүжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай түүнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бүтээлээ хийцгээх болсон юм.
Зохиогч: Урлаг
Монгол дээл баялаг загвартай учир орчин үеийн өнгө төрхтэй хослуулан өмсөх нь элбэг болсон. Үндэсний дээлээрээ гоёсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сэтгэл татам зургуудыг хүргэж байна.
“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн ч өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин уран бүтээлийн шатаар амжилттай ахиж яваа.
Тэд Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээл хийсэн нь өндөр үнэлгээ авсан.
Дэлхийн театрын урлагийн сор бүтээлүүдийн нэг абсурд театрын томоохон төлөөлөгч Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл “Black box” театрын хамт олон “Хирснүүд” жүжгийг дахин арваннэгдүгээр сарын 15-нд 18.00 цагт “Black box” театрт тоглох нь ээ.
vЭнэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувдыг урьж, цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. УДЭТ-ын хамт олон өвөл цагийн үзвэрээ нээх гээд их л завгүй байгаа болов уу?
Азийн топ модель, Манжуурын мисс, Мисс Монголиа-2010 тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа билээ. Эдгээр бүсгүйчүүдийн танилцуулга, зургийг www.ranker.com сайтад байршуулж, дэмжигчид нь саналаа өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монголын мисс Т.Батцэцэг санал авсан байдлаараа тэргүүлж байна. Эх орноо төлөөлж, монголынхоо мянга мянган сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж “Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцож буй Монголын мисс Т.Батцэцэгээ дэмжиж энд дарж саналаа өгөөрэй.
Монголын залуучуудын холбоо сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж, олон залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, нэгтгэж, мөн төрийн болоод төрийн бус, албан байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах цар хүрээгээ улам өргөжүүлэн тэлж байгаа юм. Монгол орны хаана ч очсон Монголын залуучуудын холбооны залуучууд ажиллаж байна, үйл ажиллагаа нь сэргэж, цар хүрээ нь өргөжиж, залуучууд одоо л нэг нам гэж хуваагдахгүйгээр эх орон, нутаг усныхаа төлөө хийе гэсэн чин эрмэлзэлтэй болж байна гэсэн яриа дуулдах боллоо. Энэ бүхэн яалт ч үгүй Монголын залуучуудын холбооны сүүлийн хоёр жилд хийсэн ажлын үр дүн юм.
Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбоо “Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Юун Мөөм????? гэдэг реклам үзэгчдэд хүрээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Аглуугийн бүлтгэнэсэн нүд , хэвлүүхэн яриагаар бүтсэн энэ реклам бараг л залуусын амны уншлага бас моод болжээ.
Энэ бол Х ТҮЦ Продакшны энэ жилийн отгон тоглолт буюу “Ийм нэгэн явдал” шоуны реклам. Сүүлийн үед Соёлын Төв Өргөөнд тэдний тоглолтыг зорьсон үзэгчдийн хөл дүүрэн байна. Тэдний тоглолт ч ёстой бут авч байгаа бололтой. Нэг үеэ бодвол Монголын үзэгчид үзвэр үйлчилгээ нь сонголттой, сонгосон үзвэрээ соёлтой бас шүүмжлэлтэй үздэг болжээ.
Хип хопын түүхэн дэх анхны хит бүтээлүүдийг “эх барьж авсан” хөгжмийн зохиолч Генри Ли Жексон 57 насандаа нас баржээ. Big Bank Hank хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан түүнийг төрөлх хот Энглвудэд нь оршуулахаар болсон байна.
