Зохиогч: Урлаг

Худалдах, худалдан авахын тухайд бидний олонхи нь материаллаг эд зүйлийг багтаан ойлгодог. Тэгвэл бидний хамгийн ихээр орхигдуулдаг зүйл бол өөрийгөө “худалдах” урлаг юм. Ажлын ярилцлага, бизнес уулзалт гээд хамгийн чухал мөчид өөрийгөө бүрэн ойлгуулж чадалгүй, боломжийг алдах үе ч цөөнгүй тохиолддог билээ. Харин бид танд 30 секундэд багтааж хэрэгтэй хүндээ бусдаас илүү давуу нэгэн гэдгээ эвлэгхэн ойлгуулах өөрөөр хэлбэл “алттай авдар” гэдгээ илэрхийлэх найман аргыг танилцуулж байна.

Read More

Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа залуу жүжигчин М.Наранмөнхийг урьж, ярилцлаа. Түүнийг уншигчид маань Равсал панз буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржавын бага хүү гэдгээр нь андахгүй. Ингээд түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.

Read More

Уг гэрэл зураг дээрх залуусыг та бүхэн андахгүй сайн танина. “ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус. Телевизийн нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлж тайз, дэлгэцийн төрөлд авьяасаа сорьж, амжилтын шатаа ахиулж яваа.

Read More

Энэ залууг Н.Учрал гэдэг уншигч та бүхэн эс андахгүй биз ээ. Багаасаа л нийгмийн идэвхитэй байж, дунд сургуульд байхдаа дүүргийнхээ хөдөлмөрийн аварга хүртэл болж байсан тэрбээр шаггүй сайн илтгэгч болсноо нэгэн үе харуулаад авсан хөдөлмөрч залуу. 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль байгуулж өдгөө захиралаар нь ажиллаж байгаа.

Read More

УДБЭТ-ынхан ирэх сарын 6, 7-нд балетийг танго бүжигтэй хослуулсан шинэ уран бүтээлээр бэлэг барих нь. “Төгсгөлгүй” бүжгэн жүжгийн туслах балетмейстрээр ажиллаж буй Б.Жаргалаас энэ тухай тодрууллаа.

Read More

Энэ сарын сүүлчээр рэп дуучин Эминем өөрийн шилдэг хит дуунуудаас бүрдэх Shady XV нэртэй цомгийг худалдаанд гаргана. Цомогтоо хүмүүсийн анхаарлыг илүү ихээр хандуулахын тулд дуучин залуу янз бүрийн арга хэрэглэхээр шийджээ. Жишээ нь, саяхан тэрбээр Лана Дель Рэйг зодно хэмээн сүрдүүлсэн байна.

Read More

Дуурийн дуучин, балетын жүжигчин бүрийн мөрөөдлийн тайз Москвад бий. Мэдээж энэ бол “Их театр”. Нэр нь хүртэл сүрлэг энэ театрын тайзнаа 1960-аад онд анхны Монгол дуучин хөл тавьж, тэр ч бүү хэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулсан байдаг.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсны энэ амжилтыг буухиалсан хүн нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан. Тэрбээр 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм. Дэлхийн шилдэг таван театрын нэгд Монгол хүн гоцолж, ОХУ-ын уран бүтээлч, хөгжимчин, дуучидтай хамтран ажилласан гэхээр бахархахгүй байхын аргагүй.

Read More

“Бодлын хулгайч”, “Дэв”, “Миний хөрш чөтгөр”, “Эх орон дуудаж байна” зэрэг уран бүтээлээр нь зургийн найруулагч Д.Ангарагийг кино сонирхогчид маань андахгүй сайн мэднэ. Тэрээр өнгөрсөн жил Оскарын шагнал гардуулах ёслолд уригдаж бүх арга хэмжээнд нь оролцож байсан удаатай.

Read More

“Хас интертайнмэнт”-ийн захирал Ц.Хүсэлбаатарын найруулж буй “Аюултай харилцаа” дэлгэцийн бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэх нь ээ. Нэрнээсээ ч тэр гэр бүлээс гадуурхи харилцаа, хайр дурлал, ухаарлыг үзэгчдэд өгөх гэнэ.

Read More