Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Э.Үржинханд : Хоосон
Утга зохиол

Э.Үржинханд : Хоосон

Урлаг Урлаг14/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Love-Heart-Art-Drawing1519053512014-11-14-16-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй
Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй
Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц
Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн

Шаазан хагартал инээсэн чимээ цуурай болж одсон
Шаналж уйлсан нулимс бүхэн чийг болон замхарсан
Нүгэл бүхэн аажим бүдгэрч мартахын мананд ууссан
Нүднээ үзэгдсэн дүр болгон
Дурсамжийн нугалаанд эвхэгдсэн
Иймээс л  амьдрал  гэж үгүй агаар мэт хоосон
Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй.

Өвөл хаа оддыг би мэдэхгүй
Өвөө минь хаашаа явсныг ч бас мэдэхгүй
Үүрдийнх гээд нандигнасан болгон минь
Үнэн чанартаа хов хоосон байсан
Цаг хугацаа бүхнийг хэмэлж
Хумхын тоос болгодог шиг
Онцгойлж хайрладаг бие минь хүртэл
Он цагийн тоосонд дарагдана гэхээр
Үүр цайж нар манддаг, үдэш болж бүрэнхий нөмөрдөг
Өөр юу ч болдоггүй өнөө л дүнсгэр хорвоод
Үхэл нь хүртэл үгүй хоосон зай байсан
Эцгийн минь захиасыг надад хүргэлгүй
Цаг хугацаа нь булааж одсон
Энхрийхэн үнсэлтийг нь хацарт үлдээлгүй
Салхи нь хүртэл арчаад нисчихсэн
Өөрийн минь гэж өмчилсөн бүхэн
Ер хэнийх ч биш оргүй хоосон байсан
Иймээс л амьдрал гэж үгүй агаар мэт хоосон
Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй

Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр

 www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн хүүхдийн номын хамгийн том баяр болох “NamBook фестиваль”-д Монгол Улсын соёлын төлөөлөгчид албан ёсоор оролцож байна

15/05/2026
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ш.Гүрбазарыг сүүлчийн замд нь үдлээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.