Зохиогч: Урлаг

“ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “Омарын эрэлд” нэртэй энэхүү адал явдалд инээдмийн уран сайхны кино пүрэв гаригт буюу энэ сарын 6-ны өдөр буюу өнөөдөр нээлтээ хийх юм. Киноны нээлт “Өргөө” кино театрт 14 цаг 30 минутаас, “Тэнгис” кино театрт 17 цагаас тус тус нээлтээ хийх нь ээ. .

Read More

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн багийн ахлагч Мел Коузинс тэргүүтэй төлөөлөгчид болон “Imagination” студийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Read More

2014 оны 11 дугаар сарын 3-ны өдрийн 16:00 цагт ССАЖЯ-ны 302 тоотод “Олдворын бүртгэл, хамгаалалт, судалгаанд музей, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тухай” нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

ССАЖЯамны санаачлагаар явагдсан уг хэлэлцүүлэгт ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн төв, , Монголын Үндэсний Музей, Байгалийн түүхийн музей, Чойжин ламын сүм музей, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургууль, Үлэг Гүрвэлийн төв музей, Монгол Төрийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Монголын Театрын музей зэрэг нийт 12 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Read More

Дотуур хувцасны “Виктория Секрет” брэндийн шинэ сурталчилгааг Их Британид 16 мянган хүн эсэргүүцэж, рекламаа татаж авахыг шаардсан бичигт гарын үсгээ зуржээ. Тус брэнд шинэ загварын коллекцоо сурталчлахаар “Төгс бие” хэмээх зурагт хуудас гаргаж, түүндээ дандаа өөрсдийн “сахиусан тэнгэр” гэгддэг загвар өмсөгчдийг оролцуулжээ.

Read More

МУСТА, хөгжмийн багш, ая зохиогч Ч.Энхзаяа “Ижий-Гоо дарь” тоглолтоо 11 дүгээр сарын 6-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна.

Тоглолтонд МУСТА Ганхуяг, Банзрагч, Болдбаатар, Чулуунбаатар, залуу дуучин Аззаяа, Байгалмаа, Улсын филормоний Баянмонгол симфони джаз оркестор, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид оролцон тоглоно.

Read More

“Х-ТҮЦ” продакшны МУГЖ Л.Баттулга буюу Аглуу тоглолтын тасалбар шаглагчидтай “тэмцэж” эхэллээ.

Хошин урлагийн хамтлаг продакшны тоглолтын билетийг шаглаад олон жил болж байгаа билээ. Харин шаглан зарагчидтай тэмцэхээр зохицуулах хууль байдаггүй учраас тэдний энэ биезнес үргэлжилсээр байдаг.

Read More

“Цаасан шувуу”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дууг намуухан, эвлэгхэн хоолойгоор дуулах жаахан охиныг монголчууд мартаагүй. Тэр бол дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр. Монголд төдийгүй арлын Японд уянгалаг хоолойгоороо сүмогийн аваргуудаас ч дутахааргүй танигдсан билээ. Хэдийгээр сүүлийн хэдэн жил Монголын үзэгч, сонсогчидтойгоо уран бүтээлээрээ уулзаагүй ч 11 сарын 1,2-нд бие даасан тоглолтоо өргөн барисан юм.

Read More

“Боловсрол суваг” телевизээр гарч үзэгчдийг байлдан дагуулж байсан “Гурван найз” олон ангит кино 40 анги гараад дууссан билээ. Харин энэхүү кино дахин үргэлжлэх тухай “Эмоци” продакшны Нарансолонго фейсбүүктээ мэдээлжээ. Энэхүү кинонд хөгжилтэй, саваагүй найзуудын адал явдал, паянгуудын талаар өгүүлдэг билээ.

Read More

Монгол нээгдээд жил гаруй хугацааг ардаа орхисон Playboy сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарын нүүрийг залуу жүжигчин Н.Баярмаа чимжээ.

УДЭТ-т алхан орсон “шинэков”-уудын заншлаар ахмад уран бүтээлчдэд хадаг барьж шавь орсон гэдэг. Энэ талаараа тэрбээр “Шинээр орсон хүмүүс ахмад жүжигчдэд хадаг барьж, шавь ордог уламжлалтай. Би Г.Урнаа эгчтэй багш, шавийн барилдлагатай болсон. Ганцхан багш гэлтгүй манай жүжигчид бүгд л тусалж, зөвлөдөг” хэмээн дурссан юм.

Read More