Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна.
Зохиогч: Урлаг
Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан адал явдалт, гэмт хэрэг, триллер төрлийн “Fast and Furious” киноны үргэлжлэл хийгдсээр өнөөг хүрээд байгаа билээ. Харин тус киноны долдугаар анги ирэх 2015 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн юм.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, С.Ууганбаяр хоёр хамтран өнгөрсөн сарын 27-нд Тусгаар Тогтнолын ордонд “Хайрын цэцэрлэг” нэртэй уран бүтээлийн цэнгүүн хийсэн билээ. Шүлэг яруу найраг, дуу хосолсон нэгэн үдшийг өнгөрөөсөн үзэгчид тус тоглолтын талаар ам сайтай байсан юм.
Instagram-д сая гаруй дагагчтай Yovanna
Нийслэлийн “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний Иргэний хяналтын газар өнөөдөр Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөнийнхөн нийслэлийн зургаан дүүрэгт салбараа нээж иргэдийн санал гомдлыг хүлээн ажиллаж байна гэлээ. Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөн эгнээндээ 50 гаруй байгууллагыг нэгтгэсэн бөгөөд сар бүрийн 10-нд “Эх орондоо эзэн болцгооё” жагсаалыг зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 10-нд Чингисийн талбайд ээлжит жагсаалаа хийх юм байна. Түүнчлэн 12 сарын 10-нд Улаанбаатар хотноо “Ард түмний чуулган”-ыг зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Эстони Улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Б. Мөнхжин, 11 дүгээр байрт шалгарсан Б.Мишээл болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзлаа. Монголын Даамын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Б.Мөнхжин, Б.Мишээл нарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нийслэл дэмжлэг үзүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэжээ.
Залуу уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой тэмцээн уралдаан олон болдог ч хүсэл мөрөөдөл өвөрлөсөн олон залуусаас урлагийн тогоонд бүл нэмж уран бүтээлч болж чаддаг нь үнэндээ л ховорхон.
“Оддын эрэлд” тэмцээнээс гараагаа эхэлж, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ ?” “ Universe Best songs” наадмуудад оролцож өөрийн хоолойн чадал, өвөрмөц стилээрээ ялгарч, таниулж чадсан нь дуучин Л.Насанбуян. Оддын эрэлд-ээс “олдсон” ганц од ч гэж хэлж болно.
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг “Х-ТҮЦ” продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл “Ийм нэгэн явдал” инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ 11 сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.
Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж байна.
Энэ бол “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулах гэнэ.
Хүн хөдөлмөрлөвөл амжилтын өөд хүчээ нийлүүлэн алхаж чаддаг гэдгийг харуулсан чадварлаг залуус өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээлээ түмэн олондоо түгээж явна. Өөрсдийгөө кино урлагт хүч сорьсоор тэд дөрөв дэх уран бүтээл “Омарын эрэлд” адал явдалт инээдмийн уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 06-нд үзэгчдийн хүртээл болгох нээ. Киноны нээлт Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудад болно. Мөн БНСУ-д нээлтээ хийх юм.
