Зохиогч: Урлаг

Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.11 сарын 06-ны орой 18:30-21:30 цагийн хооронд НОМОНД ШИМТЭГЧДИЙН ХОЛБООНООС зохион байгуулж буй “НИЙЛЭХ БОДЛЫН ӨНГӨ” нэртэй сонгодог үдэш болох гэж байна.

Read More

Азийн Волейболын Холбооны элсний волейболын бүсийн цомын тэмцээн Тайваны Каошунь хотноо энэ сарын 7-9-нд болно.

Тус тэмцээнд эрэгтэй багийн бүрэлдэхүүнд М.Цэрэнбаатар, Э.Сайханбаатар, А.Мөхбаяр, М.Мягмарсүрэн нар харин эмэгтэй багийн бүрэлдэхүүнд С.Пүрэвжаргал, Г.Энхнаран, Д.Үнэнтуяа, А.Намуун нар, дасгалжуулагч А.Баясгалангийн удирдлаган дор оролцох гэж байна.

Read More

“Монгол реппэр” гэхэд л та бүгд Gee гэж нэгэн дуугаар хэлэх биз ээ. Тиймээ, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж эхлээд удаж байгаа.

Тоглолт энэ сарын 14-нд “UB palace”-ын Royal танхимд “Gee юуны төлөө” нэртэйгээр өөрийн үнэнч фэнүүдтэйгээ бут авахаар товлосон. Түүний тоглолт 100 хувь амьд хөгжимтэй болох бөгөөд “X Vit” хамт­лагийнхан, хип хоп Dj Заяа нар оролцох юм.

Read More

Латифын үргэлжлэл…

Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолт энэ сарын 8-нд МХО-нд болох юм байна. Одоогоос гурван жилийн өмнө Латиф агсаны хүү дуучин Л.Байзда аавынхаа нэрэмжит сан байгуулснаа зарлаж, нээлтийг нь есдүгээр сарын 22-нд хийж байсан аж.

Read More

Хошин урлагт нэртэй, мөртэй яваа Монгол улсын гавъяат жүжигчин Луушааны Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1975 оны 11 сарын 06- нд мэндэлжээ. Аглуу нэрээрээ ард түмэндээ танигдсан авяаслаг уран бүтээлчдээ төрсөн өдрийн мэнд хүргээд тайзан дээрх фото зургийн цомгоос хүргэж байна.

Read More

Энэтхэг улсад зохиогдож буй Олон улсын кино наадмын үеэр монголын уран сайхны Алсын удирдлага киног толилуулсан байна. Тус наадамд Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед, Монгол,Энэтхэгзэрэг 40 гаруй орны уран бүтээлчид оролцсон байна. Киноны найруулагч С.Бямбаа тус наадамд өөрийн биеэр очсоноос гадна Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцлжээ.

Read More

Монголд циркийн урлаг үүсч, хөгжөөд олон жилийг ардаа орхижээ. Арвин туршлагатай энэ салбарынхан хэзээд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөдөг гавъяатай. Тэгвэл циркийн урлагийн хөгжлийг түүчээлэн авч явж буй залуусын нэгдэл нэгэн гайхалтай бэлгийг үзэгчиддээ барихаар зэхжээ.

Read More

Дуучин, хөтлөгч, жүжигчин гээд олон талын авъяастай Ч.Ундрал хэмээх үзэсгэлэнт бүсгүйг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүнийг Монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээдэг. Тэрбээр “Хайр”, “Rainbow”, “Болзоо” зэрэг дуу гаргаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, “Өрөмний өт”, “Тавилан” “Би чамд хайртай 2”, “Ээжээ надтай гэрлээч”, “Луйвар” зэрэг олон кино жүжигт тоглосон билээ. Та бүхэндээ авъяаслаг бүсгүйн фото зургийн сангаас хүргэж байна.

Read More